“Номоо солилцъё” сэдэвт өдөрлөг сар бүр зохиогдоно

“Номоо солилцъё” сэдэвт өдөрлөг сар бүр зохиогдоно
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан хамтран “Номоо солилцъё” сэдэвт аяныг сар бүрийн эхний 7 хоногийн Бямба гаригт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байхаар боллоо.
 
Уг аяны эхний “Номоо солилцъё” өдөрлөг 1-р сарын 7-ны өдрийн Бямба гарагт болох бөгөөд үйл ажиллагааны зохион байгуулалтанд хамтран ажиллах сонирхолтой хувь хүн, ТББ, Нийгмийн сүлжээн дэх номтой холбоотой группүүд 2017 оны 01 сарын 05-ны өдөр 11 цагт Улаанбаатар хотын төв номын санд болох хуралдаанд ирж санал бодлоо солилцох боломжтой.
 
Өдөрлөгийн үеэр номын солилцоо, сурталчилгаа хийх, номын худалдаа эрхлэх, номтой холбоотой бүхий л арга хэмжээ явуулахад нээлттэй.
Холбогдох утас: 70116809
 

Vandan Tuvshintogtoh