“САЙХАН БИЧИГТЭН” УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“САЙХАН БИЧИГТЭН” УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлиг, “ҮНДЭСНИЙ БИЧИГ, СОЁЛЫН БАЯРЫН ӨДӨР”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх, “МОНГОЛ БИЧГИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР-3” хэрэгжүүлэх, хүүхэд багачууд өсвөр үеийнхнийг үндэсний бичиг үсэг, соёлоороо бахархах, цэвэр сайхан бичиж хэвших, хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сангаас санаачлан “САЙХАН БИЧИГТЭН” уралдааныг НЕБ-ын 47-р сургууль, Күнз сургуулийн 7 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгууллаа. Уралдаанд нийт 52 бүтээл ирүүлснээс доорх сурагчид шагналт байранд шалгарлаа.

1 байр: Күнз дунд сургууль 7-ийн 1-р анги сурагч Б.Ирмүүнзаяа

2 байр: 47-р сургууль 7в анги сурагч Б.Сайхантуяа

3 байр: Күнз дунд сургууль 7-ийн 2-р анги сурагч Г.Сувд-Эрдэнэ

Тусгай байр: 47-р сургууль 7в анги сурагч С.Мөнх-Үжин, Күнз дунд сургууль 7-ийн 1-р анги сурагч М.Анар, Күнз дунд сургууль 7-ийн 2-р анги сурагч Г. Хосчой

Хамтран ажилласан: 47-р сургууль, Күнз дунд сургуулийн захиргаа, Монгол хэл-Уран зохиолын багш Б.Ононмөрөн, нийт сурагчдадаа талархал илэрхийлье.

#Эх_хэлээ_эрхэмлэн_дээдэлье#Үндэсний_бахархал_өв_соёл_бичиг_үсгээ_түгээн_дэлгэрүүлье#

Монгол_бичгийн_үндэсний_хөтөлбөр-3

#Бүх_нийтийн_соёлын_боловсролд

 

Rayya Jakhinbyek