Түншлэл

Түншлэл

Америкийн соёл мэдээллийн төв (АСМТ) нь 2004 онд Улаанбаатар хотын нийтийн төд номын сан, АНУ-ын ЭСЯ-ны  хооронд хийсэн санамж бичгийн хүрээнд үүсгэн байгуулагдсан  бөгөөд байгуулагдсан цагаасаа олон нийтийн англи хэлний боловсрол, хүүхэд залуучуудын мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, хөтөлбөрүүдийг санаачлан зохион байгуулсаар ирсэн.

Тус төв нь нийтийн номын сангийн үйлчилгээнд шинэ шинэлэг үйлчилгээ, техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх, үйлчилгээний шинэлэг арга барилыг эрхэмлэн дээдэлсээр ирсэн хамт олон билээ.

АСМТ нь төр захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, энхтайвны корпусын сайн дурын ажилтнууд, хувь хүн, олон нийтийн бусад олон байгууллагатай хамтран ажиллаж ирсэн. Үүнд:

1. Хүүхэд, өсвөр үеийн залуусын боловсролыг дэмжиж “Монголын 4Н байгууллага”-тай                 хамтран англи хэл, драм, зургийн хичээлүүдийг жилийн турш зохион байгуулдаг.

  1. “Америкийн монгол судлалын төв”-тэй хамтран эрдэмтэн судлаачдын цуврал лекцийг жилийн турш 14 хоног тутамд зохион явуулдаг.
  2. Оюутан залуусын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилготойгоор AIESEC олон улсын байгууллагатай хамтарч 14 хоногт 1 удаа Ярианы клубыг зохион явуулдаг.
  3. Олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг “Toastmasters” ОУБ-ын монгол дахь гишүүн байгууллага болох UBToastmasters клубтай хамтарч олон нийтэд зориулсан илтгэх чадвар сайжруулах ярианы клубыг ажиллуулдаг.

      5. Америкт Сургууль Төгсөгчдийн Холбоотой хамтран Америкт суралцах сонирхолтой                 хүүхэд залуусд зориулан Америкт суралцаж төгссөн оюутнуудын зөвлөгөө лекцийг                   сард 1 удаа зохион явуулдаг.

       6. Бид чадна ТББ-тай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн идэвхи                         санаачлага болон сурч боловсрох орчин нөхцлийг дэмжиж тэдгээр иргэдэд зориулан               англи хэлний сургалт явуулахаас гадна бусад үйл ажиллагааг нь хамтран дэмжиж                   ажилладаг.

  1.  “Томүжин академи” –тай хамтарч АНУ-д суралцдаг оюутнуудын санаачлагаар монголын ахлах сургуулийн сурагчдад англи хэлний мэдлэг олгох, АНУ-ын их сургуульд элсэн ороход нь зөвлөн чиглүүлэх зорилгоор ярианы клубыг зохион явуулдаг.

      8. Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвтэй хамтран гадаад болон дотоодод боловсрол           эзэмших боломж, сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээллийг олгох                           зорилготой хамтран ажилладаг.

  1.  Монголын Бизнесийн Зөвлөлтэй хамтран Монгол улсын эдийн засаг, хууль зүйн таатай орчинг бүрдүүлэхэд чиглэсэн зөвлөгөө өгөх лекц, танилцуулах уулзалт зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.

 

 

Ж. Мөнгөнзул