ТӨРИЙН ХОШОЙ ШАГНАЛТ Ч. ЛОДОЙДАМБЫН НОМ ЗҮЙ

Зохиолч: В. Түвшинтогтох О. Долгорсүрэн

Ангилал: Намтар, дурсамж Түүх Монголын уран зохиол Лавлах Номзүй

ЭМХЭТГЭГЧДИЙН ҮГ

Төр нийгмийн зүтгэлтэн, төрийн хошой шагналт зохиолч, соён гэгээрүүлэгч Ч. Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан таны өмнө их зохиолчийн номзүйг дэлгэн тавьж байна. Монгол улсад ямар нэг нэр цуутай хүнийг ойг тэмдэглэхдээ Засгийн газрын хэмжээнд авч үзэн тогтоол гарган номзүйг нь хэвлүүлж байсан удаа үгүй. Харин Монгол улсын Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 36-р тогтоолоор Ой тэмдэглэх зарлигт Ч. Лодойдамбын номзүйг эмхэтгэн хэвлүүлэхээр заасан нь Монголын номзүйн түүхэнд онцлууштай явдал болж өнгөрлөө. Энэ нь Ч. Лодойдамба судлалыг хөгжүүлэхэд томоохон түлхэц боллоо.

Бид энэхүү номзүйг хийхдээ Монгол улсын томоохон номын сангуудын сан хөмрөг дахь зохиолчтой холбоотой ном хэвлэлүүд, зохиол бүтээлүүд, ном хэвлэлд болон цахим сүлжээнд зохиолчийн нэрээр бие даан гарсан өгүүлэл, нийтлэл, шүүмж, үр хүүхдүүд болон хамтран зүтгэгчдийнх нь ярилцлагыг эмхлэн цуглуулж бүтээлээ. Ингэхдээ олон улсад ашиглагддаг номзүйн программ хангамжаар IEEE загварын дагуу хийж бүтээсэн болно.

Зохиолчтой холбоотой ганц мөрөөс хэдэн өгүүлбэрийг багтаасан дурсамж, эшлэлүүд ном хэвлэл дунд тоймгүй олон байх бөгөөд эхний ээлжид тэдгээрийг нэг бүрчлэн цуглуулахыг урьтал болгосонгүй. Номзүйд хамаарах төрлүүдийг (өгүүлэл, нийтлэл, шүүмж г.м.) сонгон авч хийлээ. Цаашид эдгээрийг нэгтгэсэн нэгэн бүтээлээрээ эргэн уулзахын ерөөл өргөе.

В. Түвшинтогтох, О. Долгорсүрэн

 

О. Долгорсүрэн