“УРЛАХУЙ ДОР БҮТЭЭХҮЙ” сэдэвт анимэ буюу манга гар зургийн уралдааныг зарлаж байна.

“УРЛАХУЙ ДОР БҮТЭЭХҮЙ”  сэдэвт анимэ буюу манга гар зургийн уралдааныг зарлаж байна.

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сангаас Үндэсний номын баярын өдрийг тохиолдуулан “УРЛАХУЙ ДОР БҮТЭЭХҮЙ” сэдэвт анимэ буюу манга гар зургийн уралдааныг зарлаж байна. Уралдааны удирдамж: Зорилго: Анимэ сонирхогч хүүхэд багачууд, өсвөр үеийнхний зурах сонирхлыг нэмэгдүүлэх, дэмжих, чөлөөт цагийг нь үр бүтээлтэй өнгөрүүлэх олон нийтэд сурталчлах

Нэг. Хамрах хүрээЕрөнхий боловсролын сургуулийн дунд ,ахлах ангийн сурагчид

Хоёр: Насны ангилал 11-14 нас15- 18 нас

Гурав. Хугацаа•Эхлэх : 2023.05.01.•Дуусах: 2023. 05.19.

Дөрөв. Бүтээлд тавигдах шаардлага

•Уралдаанд ирүүлэх зураг нь зөвхөн өөрийн бүтээл байх

•Бүтээлийг А4 хэмжээтэй цаасан дээр зурах

•Цэвэр, үзэмжтэй байх

•Зурсан зургийнхаа ар талд зургийн нэр, тайлбар, овог нэр

•Утасны дугаар, цахим шуудан зэрэг мэдээллийг бичсэн байх•Бүтээл нь сэдэвтэй нягт холбоотой байх. Анимэ баатрууд номын сангийн аялж буй байдлаар зурж уралдаанд оролцоно.

Тав. Шагнал урамшуулал Нас насны ангилал тус бүр байр эзлүүлнэ.

1-р байр: 1 бүтээл, өргөмжлөл, дурсгалын зүйл

2-р байр: 1 бүтээл, өргөмжлөл, дурсгалын зүйл

3-р байр: 1 бүтээл,өргөмжлөл, дурсгалын зүйл

ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ БАЙРШИЛ: СХД 14-р хороо, Цамбагарав үйлчилгээний төв – Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сангийн хүүхдийн уншлагын танхим . Холбогдох утас: 70175707 , 96605005 ШАЛГАРУУЛАЛТ: 2023 оны 05-р сарын 23-ны өдөр, салбар номын дээр уралдаанд бүтээлээ ирүүлсэн сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргах

Зохион байгуулагч СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ДЭХ САЛБАР НОМЫН САН

 

Rayya Jakhinbyek