Чингэлтэй дүүрэг дэх салбар номын сангийн тайлант өдөрлөг

Чингэлтэй дүүрэг дэх салбар номын сангийн тайлант өдөрлөг

Чингэлтэй дүүргийн соёлын төвийн тайлант өдөрлөг Улаанбаатар чуулгын байранд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр болж өнгөрлөө.
Өдөрлөгт Чингэлтэй дүүргийн засаг тамгын газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Чингэлтэй дүүрэг дэх А.М.Горькийн нэрэмжит салбар номын сан болон бусад байгууллагууд оролцлоо.

Тус өдөрлөгийн үеэр салбар номын сангийн үйл ажиллагааг сурталчлан Хүүхдийн уншлагын танхимын номын санч А.Энхжаргал, НУТ-ын номын санч Д.Хишигтогтох нар ажиллаж,
– “Улаанбаатар хотын түүх, соёл” сэдэвчилсэн үзэсгэлэн,
– “Номоо солилцье”,
– “Дөрвөн бэрхтэй уншлага”
– “АХА” тэмцээнийг тус тус зохион байгууллаа.

 

nyamjaw tvmentogotkh