3-р улирлын тайлан

Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ УЛААНБААТАР ХОТЫН

НИЙТИЙН ТӨВ НОМЫН САНГИЙН 2017 ОНЫ 1-10 ДУГААР САРЫН

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛАН

 

2017 оны 10 дугаар сарын 30                                                                       Улаанбаатар хот

Нэг. БОДЛОГЫН ЗОРИЛТ

  • Нийслэлийн Засаг даргын Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон Эдийн засаг, нийгмийн 2017 оны үндсэн чиглэлийн биелэлт

Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн 2017 оны үндсэн чиглэлийг  хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд олон нийтэд мэдлэг олгох, мэдээллийг хүргэх, тэдэнд зориулсан соёл танин мэдэхүй, соён гэгээрүүлэх чиглэлийн ажлуудыг дараах байдлаар зохион байгуулан ажиллав. Үүнд:

Нэг. Байгаль орчин, ногоон хөгжил

3.1.3. Ногоон Улаанбаатар – 2030 хөтөлбөрийн чиглэлээр: Төв болон салбар номын сангууд “Ногоон Улаанбаатар-2030”, “Гэр хорооллын дахин төлөвлөлт”, “Ухаалаг төр”, “Улаанбаатар хотын түүх” сэдвүүдээр уншигч хэрэглэгчдийн дунд соёл танин мэдэхүйн ажил, мэдээлэл сурталчилгааны ажлуудыг зохион байгууллаа. Мөн дээрх ажлуудын хүрээнд номын үзэсгэлэн, зурагт хуудас, хэвлэмэл материалуудаар гарын авлага бэлтгэн тараалаа.

3.1.4.   Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр: “Агаарын бохирдол” тогтмол хэвлэл, “Байгаль орчны болосрол” сэдэвчилсэн үзэсгэлэн, “Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалья”, “Эх дэлхийнхээ уур амьсгалыг ирээдүй үеийнхээ төлөө хамгаалья” мэдээлэл, “Утаа ба түүний хор уршиг”, “Усаа хайрлан хамгаалья” сэдвүүдээр 68 нэрийн 376 ш материалыг сурталчилсан. Энэ ажлын хүрээнд давхардсан тоогоор нийт 1600 нийт ирцээ 3-т хуваагаад гаргах хүн хамрагдсан байна. “Агаар ба хөрсний бохирдол” картын санг Өнөөдөр, Өдрийн сонин, Зууны мэдээ өдөр тутмын сонин ашиглан 57 карт бичиж баяжуулан уншигчдад таниулсан.

Усны чиглэлээр тэдэн үзэсгэлэн  гаргах,

Хоёр. Боловсрол

4.1.17. “Эрдмийн аялал” аяны хүрээнд: Тайлант хугацаанд 22-р цэцэрлэгийн Б бүлэг, 101-р цэцэрлэгийн Дунд А бүлгийн хүүхдүүд, 93-р дунд сургуулийн 3б анги, 86-р дунд сургуулийн 12-р анги, 48-р дунд сургуулийн 7б анги, 1-р дунд сургуулийн 6-р анги гэх мэт, мөн Соёл дээд сургуулийн бакалавр болон түргэвчилсэн сургалтын оюутнууд, Сэлэнгэ аймгийн номын сангийн номын санч нар, Буриад улсын номын сангийн мэргэжилтнүүдийг туршлага солилцох болон номын сангийн үйл ажиллагаатай танилцууллаа.

Энэхүү номын сангийн үйл ажиллагаатай танилцуулах аялалыг тогтмол зохион байгуулж ажилладаг.

Гурав. Соёл, урлаг

4.3.1. “Хотын соёл” олон нийтийн аяны хүрээнд: Нийслэлийн Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, “Номтой ирээдүй” ТББ-тай хамтран “Номтой гудамжны соёлыг хамтдаа бүтээцгээе” өдөрлөгийг 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр амжилттай зохион байгуулж “Задгай номын сан”, “Хуучин номын үзэсгэлэн”, “Сохроор ном сугалах” зэргээр номын соёлыг сурталчлан ажиллаж 50 гаруй уншигч ном авч, 200 гаруй уншигчид хуучин номын үзэсгэлэн үзэж, 40 гаруй сурагч, хүүхдүүд ном сугалах үйлчилгээнд хамрагдлаа. Хамрууллаа.

Уг өдөрлөгт Сөүлийн гудамжинд байдаг Нийслэлийн 1-р сургууль, Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль, Орос Монголын хамтарсан 3-р сургууль, 45-р сургууль, 31-р сургууль, 11-р сургуулийн номын сан, багш сурагчид хамрагдаж урлагийн тоглолт үзүүллээ.

Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн сурагчид өөрсдийн бүтээсэн бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргасан бол Орос Монголын хамтарсан 3-р сургууль сурагчдийн гараар бүтээсэн ном, гар зургуудыг авчирч дэлгэлээ.

4.3.2. Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн цахим хэлбэрт шилжүүлж, алслагдсан дүүргийн соёлын ордны номын сангийн хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилгоор доорх ажлуудыг хийж ажиллаж байна. Үүнд: мөрийн хөтөлбөрийн заалтыг яг үгийг бичих хэрэгтэй.

  1. Багануур дүүрэг, Багахангай дүүрэг, Налайх дүүрэг, Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгоны Соёлын ордны номын сангуудыг Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн КОХА сүлжээнд бүрэн хамруулна.

Тус номын сангийн Маркетинг, инновацийн тасгаас нь алслагдсан дүүргүүдийн номын сангийн ажилтнуудад 2017 оны 1 дүгээр улиралд KOXA сүлжээнд ном хэрхэн бүртгэх талаарх сургалтыг 2-3 удаа зохион байгуулж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.

Одоогийн байдлаар Багануур дүүргийн номын сан коха сүлжээнд холбогдсон ба фондод буй номуудыг програмд бүртгэх ажил хийгдэж байна.

Бусад алслагдсан дүүргүүдийн номын санд хэрэгжүүлэхэд хүний нөөцтэй холбоотой зарим хүндрэлүүд гараад байгаа. КОХА сүлжээнд холбоход шаардлагатай тоног төхөөрөмжүүд нь манай төв номын санд бүрэн ирсэн бөгөөд алслагдсан дүүргүүдийн номын санд хүргэж суурилуулах ажил үлдсэн байна.

  1. “Нэг үнэмлэх, нэг номын сан” төслийг хэрэгжүүлж, алслагдсан дүүргүүдийн Соёлын ордны номын сантай холбоно.

КОХА сүлжээнд холбоход шаардагдах дээрх хүлээн авсан тоног төхөөрөмжүүдийг алслагдсан дүүргүүдийн номын санд хүлээлгэн өгсний дараа уг төслийг хэрэгжүүлэх боломжтой. Энэ ажил явц 60%-ийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

  1. Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээнд RFID технологийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлнэ.

– Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны А/155 дугаар захирамжийн дагуу тус номын санд орчин үеийн RFID технологийг нэвтрүүлэх тендерт “Баянмогод” ХХК шалгарсан ба тус компанитай 48.9 сая төгрөгийн НХААГ-17/045 тоот гэрээг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаатай тендерийн гэрээ байгуулаад ажиллаа.

“Баянмогод” ХХК-ий нийлүүлэхээр ирсэн тоног төхөөрөмжүүд нь тендерийн материалд заагдсан техникийн үзүүлэлт хангахгүй байсан бөгөөд дахин нийлүүлэлтээр гэрээнд заагдсан техникийн үзүүлэлтийн дагуу 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хороонд нийлүүллээ.

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирлын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/31 дүгээр тушаалаар хүлээн авах ажлын хэсгийг байгыуулж, тоног төхөөрөмжийг хүлээн авахдаа ажлын хэсэг шалган, туршиж үзэн авсан.

Дээрх тоног төхөөрөмжүүд бүгд гарын авлага болон 2 жилийн баталгаат хугацаатай.

Дүгнэлт: “Баянмогод” ХХК компанитай 48.9 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг ажлын хэсгийн 100%-ийн саналаар хүлээн авч эхний шатны ажлууд хийгдэж эхлээд байна. Иймээс номын санд RFID системийг цогцоор нь үргэлжлүүлэн хийхэд номын санчгүйгээр ном олгох төхөөрөмж шаардлагатай байгаа.

– Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны А/155 дугаар захирамжийн дагуу тус номын сан болон Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгоны Соёлын ордны дэргэдэх номын сангуудад компьютер, техник хэрэгсэл, бусад дагалдах төхөөрөмжүүд нийлүүлэх тендерт “Сүү Хүнгий” ХХК шалгарсан ба тус компанитай НХААГ-17/046 тоот гэрээг байгуулан ажиллаа. Гэрээний хугацаанд тухайн компани тоног төхөөрөмжүүдээ нийлүүлсэн боловч зарим тоног төхөөрөмжүүдийг дутуу нийлүүлсэн тул манайхаас удаа дараа шаардаж өнөөдрийн байдлаар бар код хэвлэх цаас ирүүлээгүй улмаас бид тоног төхөөрөмж хүлээн авах боломжгүй байгаа юм.

Дээрх тоног төхөөрөмжүүд бүгд 1 жилийн баталгаат хугацаатай.

Дүгнэлт: “Сүү Хүнгий” ХХК-наас бар код хэвлэх цаас ирмэгц ажлын хэсгийн бүрэлдэхүүн бүх тоног төхөөрөмжүүдийг хүлээн авч энэ тухай Нийслэлийн Соёл Урлагийн газарт мэдэгдэх болно.

– Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны А/155 дугаар захирамжийн дагуу тус номын санд номын фондын баяжилт нийлүүлэх тендерт “Интерном” ХХК шалгарсан ба тус компанитай 30 сая төгрөгийн НХААГ-17/047 тоот гэрээг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаатай тендерийн гэрээ байгуулаад ажиллаа.

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирлын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/30 дугаар тушаалаар номын фондын баяжилтанд нийлүүлэх номуудыг хүлээн авах ажлын хэсгийг байгуулж ажиллаж байна.

“Интерном” ХХК нь гэрээний хугацаанд нийт 411 төрлийн 1681 ширхэг номыг томилогдсон ажлын хэсэг хүлээн авч Ном бүрдүүлэх тусгай үйлчилгээний тасагт шилжүүлэн техник ажиллагаа хийгдэж байна.

Дүгнэлт: “Интерном” ХХК-иас нийлүүлсэн номын баяжилтын номуудыг ажлын хэсгийн 100%-ийн саналаар хүлээн авсан.

  1. Иргэдийн сонирхолын судалгаанд үндэслэн шинэ номын баяжилтыг үе шаттайгаар нэмэгдүүлнэ.

Нийслэлийн иргэдийн эрэлт хэрэгцээг байнга судлан, хэрэгцээтэй номын жагсаалтыг гаргасны үндсэн дээр Нийслэлийн хөрөнгө оруулалтаар ирсэн 30 сая төгрөгийн “Номын баяжилт” тендерт оролцож, 400 гаруй нэрийн 1505 ширхэг 28.298.800 төгрөгийн номыг бүрдүүлэн авч Хотын төв номын сан болон түүний Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүд дэх салбар номын сангууд болон алслагдсан дүүргүүдийн соёлын орднуудын номын сангуудад хуваарилж номын баяжилтыг нэмэгдүүллээ.

Үүнд:

  • Хотын төв номын сан болон салбар номын сангуудад 360 нэрийн 1147 ширхэг ном,
  • Багануурын номын санд 78 нэрийн 86 ширхэг ном,
  • Багахангайн номын санд 71 нэрийн 72 ширхэг ном,
  • Налайхын номын санд 89 нэрийн 91 ширхэг ном,
  • Жаргалантын номын санд 107 нэрийн 109 ширхэг номыг тус тус бүрдүүлэн авч фондоо баяжууллаа.

Гурав. Хүүхэд, гэр бүлийн хөгжил

4.5.7. “Гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан “Гэр бүлийн боловсрол” сэдвээр ШУ-ны доктор, профессор гэр бүл судлаач Т.Намжилаар лекц уншууллаа. Лекцэнд Оюуны ундраа цогцолборын 96-р сургуулийн 8-р ангийн 27 сурагч, эцэг эхийн зөвлөлийн 4 гишүүн оролцлоо.

Номын сангийн тасаг, салбарууд дээр “Хайрын гудамж”, “Дэлхийн гэр бүлийн өдөр”,“Гэр бүлийн эрүүл мэнд”, “Хүүхэд, гэр бүлийн эрүүл мэнд”, “Гэр бүлийн уламжлалт арга ухаан” гэх мэт сэдвээр 10 гаруй сэдэвчилсэн болон цуврал үзэсгэлэн гаргаж, “Интернэт хүүхдийн эрүүл мэндэд…”, “Мэндлэх хүндлэх ёс”, “Цагаан сар-ёс заншил”, “Сурган хүмүүжүүлэх арга ухаан” санамж өгөх ном зүйн гарын авлага хийж монгол арга ухаан, хүүхэд, залуучуудыг хүмүүжүүлэхэд гарч болох алдаа түүнээс урьдчилан сэргийлэх арга барил, хүүхдийн зан төлөвт илрэх дутагдал, тэдгээрийг засах арга зам зэргийг ном зохиол, мэдээллээр сурталчиллаа.

Мөн гэр бүлийн уншлагын танхимд чанга уншлагаас гадна эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт ирж ном унших тоглоом тоглох орчныг бүрдүүлэн ажиллаж байна.

Дөрөв. Монгол улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлиг

Жил бүр улс орон даяар уламжлагдан зохион байгуулагддаг  “Үндэсний бичиг, үсгийн баяр” арга хэмжээний хүрээнд тасаг, салбарын уншлагын танхимууд өөрсдийн төлөвлөгөөг гарган ажиллаж, тэмдэглэн өнгөрүүллээ. Үүнд:

Уулзалт: Монгол улсын ардын уран зохиолч Т.Галсантай “Гээгдсэн үгс, мартагдсан соёлын эрэлд”  уулзалтыг 52 уншигчтай, “Номын сайн нөхөр” уулзалт ярилцлагыг МУ-ын Гавьяат жүжигчин Чаминчулуун нартай уулзалт зохион байгууллаа.

Мэдээлэл: “Бичиг үсгийн хөгжил”, “Монгол төрийн бичиг”, “Монгол бичиг цахим ертөнцөөр”, “Би монгол бичиг сонирхдог” мэдээлэл тус тус гаргалаа.

Үзэсгэлэн: Мөн “Үндэсний бичиг соёлын өдөр”, ”Үндэсний бичиг бол бидний нэгэн бахархал” сэдэвт номын үзэсгэлэнг хэл шинжлэл, монгол бичиг, ном хэвлэлийн түүхийн 54 ширхэг номоор гаргаж сурталчилсан. Үзэсгэлэнг ойролцоогоор 75 орчим хүүхэд үзэж сонирхсон байна.

Уралдаан тэмцээн: “Мэдэхгүй хангал үг, Мэдүүштэй монгол үг” сэдэвт танин мэдэхүйн “АХА” тэмцээн, цэцэрлэгийн дунд болон ахлах бүлгийн 76 хүүхдийн дунд “Аман зохиолын арвин өвөөс…” зүйр цэцэн үгийн утга тайлах, түргэн хэллэг цээжлэх, оньсого таах, “Монгол бичгээр хэн сайхан бичих вэ” гэх мэт уралдааныг тус тус зохион байгуулан явуулсан.

Уралдаанд ирсэн нийт 56 бүтээлээр үзэсгэлэн гаргаж уралдааныг дүгнэсэн. 56 бүтээлээс шилдэг эхний 1,2,3-р байр, тусгай байр гэсэн дарааллаар шалгаруулж урамшуулсан.

  • Архив, албан хэрэг хөтлөлт

 

  1. Төлөвлөгөөний биелэлт: 2017 онд архив албан хэрэг хөтлөлтийн талаар дараах ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлсэн байна. Үүнд:

Нийслэлийн Засаг даргын “Архивын баримтад нэгдсэн тооллого явуулах тухай” 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/688 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд номын сангийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/36 дугаар тушаалаар Ажлын хэсэг батлагдаж тооллогод бэлтгэсэн. Тооллогод бэлдэх 9 ажил бүхий тусгай төлөвлөгөө гарган хэрэгжүүлж хугацаандаа дуусган тооллогын тайлан мэдээг Нийслэлийн Архивын газарт хүргүүлсэн. Тооллогоны дүн мэдээг 2017 оны 12 дугаар сарын 04-ны өдөр болох “Бидний ой, бидний бахархал” сэдэвт сургалтад танилцуулна.

2016 оны баримтаар нөхөн бүрдүүлэлт хийх ажлыг Хөтлөх Хэргийн Нэрийн Жагсаалтын дагуу 2016 оны Байнга хадгалах-14, 70 жил хадгалах-3, Түр хадгалах – 33, Цахим баримт- 2, нийт 52 баримтаар байгууллагын архивт нөхөн бүрдүүлэлт хийж, данс бүртгэлийг үйлдэн ББНШК-ын хурлаар хэлэлцүүлэн баталсан.

Байгууллагын “Албан хэрэг хөтлөлтийн журам”-ын хэрэгжилтийг хангах талаар тогтмол мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, нийт ажиллагсдад журам танилцуулах сургалтыг 1 удаа хийсэн нь ихээхэн үр дүнтэй, ажиллагсдын талархлыг хүлээсэн сургалт болсон.

  1. Өргөдөл, санал, гомдлын шийдвэрлэлт:

Тайлант хугацаанд ирсэн 27 өргөдлийг 100 хувь барагдуулж ажиллаа.

Төрлийн хувьд өргөдлийн 88,8% нь номын сангийн ажиллагсад, 11,2% нь иргэнээс ирсэн хүсэлт байна. Ажиллагсдын өргөдлийн 6 буюу 12,5% нь тэтгэмж, урамшуулал хүссэн, 21 нь буюу 87,5% нь эргэн ажилд орох, чөлөөлөгдөх, цалинтай, цалингүй чөлөө хүссэн байна.

 

  1. Хариутай бичгийн шийдвэрлэлт:

Тайлант хугацаанд нийт 116 албан бичиг ирснээс хариу нэхсэн 53 албан бичигт бүртгэл хяналтын карт хөтлөн хяналт тавьж ажилласнаас 52 бичгийг хугацаанд нь шийдвэрлүүлж, 1 бичиг хугацаа хэтрүүлж шийдвэрлэгдсэн байна.

Хоёр. ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТ

2.1. Уншлага үйлчилгээний талаар

Төв болон салбар номын сангийн хэмжээнд 2017 оны бүтээгдэхүүн нийлүүлэлтийг 10 дугаар сарын 30-ны байдлаар доорх хүснэгтээр үзүүлбэл:

д/д Бүтээгдэхүүний нэр Төлөвлөгөө Биелэлт Хувь
1 Бүртгэлтэй уншигч 12180 12605 103,49%
2 Ирц 70030 113897 162,64%
3 Ном олголт 178322 279099 156,51%

 

2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт уншигч 126502 – Үүнээс: 12605 байнгын уншигч, 113897 ирцтэй байна.

Бүтээгдэхүүн нийлүүлэлтийг 2016 оны мөн үеийн биелэлттэй харьцуулбал:

д/д Бүтээгдэхүүний нэр 2016 оны 1-9 сар 2017 оны 1-9 сар Зөрүү Өссөн дүн, хувиар
1 Бүртгэлтэй уншигч 11892 12605 713 6%
2 Ирц 113689 113897 208 0.2%
3 Ном олголт 278539 279099 560 0.2%

 

Дүгнэлт: Өмнөх оны мөн үетэй харьцуулахад номын сангийн үйл ажиллагааны үндсэн гол 3 үзүүлэлтүүд өссөн харагдаж байна. Дээрх үзүүлэлтүүд нэмэгдэхэд нөлөөлсөн гол хүчин зүйлүүд нь:

  1. 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд заагдсан ихэнх ажлууд нь номын сангийн уншлага үйлчилгээг сайжруулахад чиглүүлэгдсэн.
  2. Номын бүрдүүлэлтийг уншигч хэрэглэгчдийн судалгаанд суурилж хийлээ. Мөн 2016, 2017 онуудад Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 80 сая төгрөгийн ном худалдаж авсан нь уншигчдын тоо нэмэгдэхэд нөлөөлсөн болно.

2.2. Фондын бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалтын талаар

2.1. 2017 оны 10 дугаар сарын байдлаар 577 нэрийн 1127 ширхэг 8,895,900 төгрөгийн бэлэг хандивын ном, 78 нэрийн 540 ширхэг 10,011,700 төгрөгийн шинэ ном, 111 нэрийн 115 ширхэг 630,768 төгрөгийн төлбөрийн ном, 246 нэрийн 288 ширхэг 1,620,800 төгрөгийн ном солилцоогоор буюу нөхөн бүрдүүлэлтийн ном тус тус бүрдүүлэн авснаас гадна АСМТ-ийн 53 нэрийн 54 ширхэг гадаад ном, ярьдаг номын сангийн 11 нэрийн 122 ширхэг брайль ном, нийтдээ 1648 ширхэг номонд техник ажиллагаа хийж, 926 нэрийн 1648 ширхэг номын мэдээллийг Коха програмын электрон каталогт оруулан, 1648 ширхэг баркод, ярликыг хэвлэсэн байна. Дээрх бүрдүүлж авсан бүх номыг Олон нийтэд үйлчлэх тасаг, АСМТ, ярьдаг номын сан болон салбар номын сангуудад хүлээлгэн өгч уншлаганд шилжүүллээ.

2.2. Тогтмол хэвлэлийн захиалгыг чанартай хийж, дугаар ирэлт, хадгалалт хамгаалалтанд хяналт тавьж, энэ улиралд төвлөрсөн номын сангийн хэмжээнд 53 нэр төрлийн 3,284,900 төгрөгийн тогтмол болон цахим (4 нэрийн) хэвлэл захиалан уншигчдад үйлчилж байна.

2.3. Урагдаж гэмтсэн нийт 259 ширхэг ном хэвлэлийг хэвлэлтийн анхны жинхэнэ хэлбэр байдлыг алдагдуулахгүйгээр сэлбэн зассан байна.

2.4. Нийслэлийн Соёл Урлагийн Газартай хамтран сарын бүрийн эхний долоо хоногийн Бямба гаригт зохион байгуулж байгаа “Номоо солилцъё” аяны 10-н удаагийн өдөрлөгт оролцож, нийтдээ 340 орчим номоор номын солилцоог иргэдтэй хийж, фондоо баяжууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагааг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тогтмол мэдээлж байлаа.

2.5. НСУГ-ын дэмжлэгтэйгээр “Номтой ирээдүй” ТББ-тай хамтран “Номтой гудамжны соёлыг хамтдаа бүтээцгээе” өдөрлөгийг 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус тасгаас энэ арга хэмжээнд Сохроор ном сугалах, Хуучин номын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж оролцсоноос 200 гаруй хүүхэд хуучин номын үзэсгэлэнг үзэж, 40 гаруй хүүхдүүд номын сугалаанд оролцлоо.

 

Ярьдаг номын сангийн уншлага, үйлчилгээ 

            2.6. 2017 оны эхний хагас жилд 1316 ирцэд 1619 ном олгож үйлчилсний 328 номыг уншлагын танхимаар, 1291 номыг гэрээр олгож үйлчилсэн байна.

2.7. Номын сангийн Daisy студидээс ирсэн 30 ширхэг номын шинэ номын мэдээг гаргаж уншигчдын хүртээл болгосон. Page  хуудсандаа мэдээг гаргаж, брайль бичигт хөрвүүлсэн. Мөн студид хөрвүүлсэн 80 ширхэг CD дээр бичигдсэн номыг хүлээн авч  номын нэрийг брайлиар бичиж наалаа.

2.8. Харааны бэрхшээлтэй иргэдэд 146 удаа лавлагаа өгсөн. Үүнд: Амаар 117, утсаар 26, мессенжерээр 5, мэйлээр 3 удаа тус тус өгсөн байна.

2.9. Нийслэлийн харьяа байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”, 21 дэх удаагийн олон улсын номын “Ulaanbaatar book fair 2017” баяр зэрэг нэгдсэн үйл ажиллагаанд ярьдаг номын сангийн болон дэйзи студийн үйл ажиллагаа, брайль ба цахим номын үзэсгэлэнг тус тус гарган сурталчилж оролцлоо.

2.10. Харааны бэрхшээлтэй Япон улсын Цупука их сургуульд технологийн мэргэжлээр суралцаж буй оюутан Дэлгэрбаяртай “Боломж” нэртэй уулзалтыг зохион байгуулж, нийт 17 уншигч хэрэглэгч оюутан залуус оролцлоо.

 

Харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан DAISY төв

            2.11. Монголын хараагүйчүүдийн үндэсний хорооны студиэд 2011-2014 онд уншигдсан 20 нэрийн номын бичлэгийг шалгаж Daisy хүртээмжтэй хэлбэрт оруулан CD дээр буулгаж, нэг бүрчилсэн бүртгэлд авч, электрон каталогт орууллаа.

2.12. Орон нутгийн номын сангуудаас Дорнод, Хөвсгөл аймгийн номын сангуудад 50  нэрийн цахим ном CD дээр буулгаж өгсөн.

     2.13. Хараагүй хүмүүсийн мэдээлэл харилцааны технологийн сургалт, (DAISY) цахим ном бүтээх сургалт, хэвлэмэл номыг сканнер ашиглаж цахим болгох, компьютерын анхан шатны бичих чадвар олгох сургалтуудыг тус тус зохион байгуулсан. Нийт 8 оролцогч хамрагдсан.

2.14. Нийт 40 гаруй иргэдэд windows үйлдлийн систем суулгах, шинээр  Монгол хэлний ярьдаг програм суулгаж үйлчилэх, (DAISY) ном тоглуулагч болон брайль цаг, ярьдаг цаг зэргийг тохируулах ажиллуулах заавар зөвлөмж өгсөн.

2.15.  Тайлангийн хугацаанд нийт 15 удаагийн техник хангамж, програм хангамжийн саатал доголдлыг тухайн цаг бүрт нь засварласан 3 удаагийн хуваарьт засварыг хийж гүйцэтгэсэн. Үүнд: Уншлага үйлчилгээний 6 компьютер (номын санчийн компьютерийг тус тус засварлаж шинээр windows үйлдлийн систем) програм хангамжийг суулгаж бүрэн ажиллагаанд оруулсан.

2.16. “Харааны бэрхшээлтэй иргэдийн брайль болон цахим номын сангийн үйлчилгээний албан ёсны facebook хуудсанд 20 удаагийн мэдээ мэдээлэл оруулсан.

2.17.  Хүртээмжтэй Технологийн Төвөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар дамжуулагдаж байгаа шинээр гарсан video хэлбэрээр болон вэб сайтны мэдээ мэдээллийг 50 гаруй удаа оруулсан.

2.18.  БСШУСЯ-наас зохион байгуулж байгаа брайль стандартыг боловсруулах ажлын хэсэгт орж ажиллаж эхэлсэн.

2.19. Хүртээмжтэй Технологийн төвд Web content-ийн хүртээмжтэй байдлын стандарт болон дүрс бичлэгийн хүртээмжтэй байдлын стандарт боловсруулах ажлын тухай уулзалт ярилцлага зохион байгуулсан. Уулзалтанд Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар, МХҮХ, Сонсголгүй иргэдийн нэгдсэн холбоо, Дохионы орчуулагчдын нэгдсэн холбоо, Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн төлөө Үндэсний Зөвлөл зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцсон, Энэ хүрээнд тус бүрд нь стандартын санал зөвлөмж боловсруулж өгсөн.

2.20. Хүртээмжтэй Технологийн төвд хараагүй хүмүүст туслах “YOUTH CAN HELP” клубын хүүхэд залуус сайн дурын үйл ажиллагаагаа 2017 оны 05-р сараас эхлэн зохион байгуулж эхэлсэн. Тус үйл ажиллагааны хүрээнд хараагүй хүмүүс scanner ашиглах, ном уншуулах, DAISY цахим хүртээмжтэй хэвлэл бүтээх ажилд туслан оролцож байна. Одоогоор 10 хэвлэмэл номыг цахим хэлбэрт оруулж эхлээд байна.

2.3. Мэдээлэл, лавлагааны талаар

Орчин үеийн  номын сан-ном зүйн үйлчилгээнд уламжлал ёсоор лавлагаа-мэдээлэл ном зүйн үйлчилгээ томоохон байр суурийг эзэлж уншигчдын мэдээллийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж байдаг. Тайлант хугацаанд тасаг, салбарын хэмжээнд лавлагааны үйлчилгээг нийт 10481 хүнд үзүүлсэн байна. Үүнээс: Амаар-9156,  бичгээр-384, цахимаар-607, утсаар-334

2.4. Соёл, танин мэдэхүйн ажлын талаар

2.4.1. Төв болон салбар номын сангуудын хэмжээнд соёл, танин мэдэхүйн ажлуудаа Нийслэлийн Засаг даргын Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийн зорилтын дагуу төлөвлөн явуулахын зэрэгцээ өсвөр үе, залуучуудыг соён гэгээрүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хэрэгцээтэй мэдлэг мэдээллээр хангахад чиглүүлэн явууллаа. Салбар номын сангийн фондыг уншигчдын дунд сурталчлах, тэднийг соён гэгээрүүлэх, мэдээллээр хангах чиглэлээр  тайлант хугацаанд  үзэсгэлэнг нийтдээ 357 удаа 4318 ширхэг ном, товхимол, бусад материалыг хамруулан гаргалаа.

Гаргасан үзэсгэлэнгүүдийн төрөл:

  1. Шинэ номын  үзэсгэлэн 167 удаа;
  2. Байнгын болон сэдэвчилсэн үзэсгэлэн 190 удаа;

 

2.4.2. Тайлант хугацаанд уулзалт лекц 141, уралдаан тэмцээн 34, сургалт 111, тойм яриа, зөвлөмж яриа 45, чанга уншлага 25, хэлэлцүүлэг 3 удаа тус тус зохион байгуулсан ба эдгээр үйл ажиллагаанд нийтдээ 5575 уншигч оролцсон байна.

Үүний заримаас дурдвал:

2.4.2.1. Уулзалт, лекц

Номзүйн хэсгээс:

  • 03.17-нд Зохиолч, судлаач С.Ямаахайтай  “Хөгжмөөр эмчлэх урлаг” сэдэвт уулзалтыг  зохион байгуулж 48 уншигч оролцов.
  • 04.04-нд Худалдаа хөгжлийн банкны 100 гаруй ажилтанд номын сангийн тухай лекц танилцуулга,
  • 04.07-нд Нийслэлийн Өргөө амаржих газартай хамтран “Мөнхийн залуу нас” сэдэвт уулзалт, зохиогчийн гарын үсэгтэй номын худалдааг зохиолч, нийтлэлч, банкир ХХБ-ны газрын дарга Б.Эрхэмбаяртай зохион байгууллаа. Арга хэмжээнд 58 эмнэлгийн ажилтан, албан хаагчид оролцлоо.
  • 04.17-нд СУИС, Дээд Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Төвтэй хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй нийтийн болон ИДС-ийн 70 гаруй номын санчид “Номзүйн мэдээллийг цахимжуулахад тулгарч буй бэрхшээл, шийдэх арга зам” сэдвээр лекц уншлаа.
  • 04.21-нд Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 22 дунд сургуулийн номын санчдад “Номын санчдад тавигдах шаардлага, номын сангуудын хамтран ажиллах боломж” сэдвээр лекц уншив.
  • 04.25-нд БСШУСЯ, БМДИ-тэй хамтран анхны жилдээ ажиллаж буй ерөнхий боловсролын сургуулиудын номын санчдад зориулж “Каталогийн зохион байгуулалт” сэдвээр лекц уншив.
  • Ажилчдад номзүйн талаар нэг удаагийн лекц уншиж, БСШУЯ, БМДИ-тэй хамтран ерөнхий боловсролын сургуулиудийн номын санчдад зориулсан сургалт, Баруун Вашингтоны их сургуулийн номын сангийн багш нарын МУБИС дээр болсон сургалтын үеэр Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай танилцсан 30 номын санчид номын сангийн талаар танилцуулга хийв.

Уншлагын А танхимаас:

  • “Ногоон Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Эко Ази” байгал орчин менежментийн дээд сургуулийн багш, дэд профессор А.Эрдэнэбаяртай хамтарч Эрүүл хүнс хүнсний зохистой хэрэглээ сэвдээр уулзалт хийлээ. 60 уншигч оролцлоо.
  • Хотын соёлын хүрээнд Харилцааны соёл сэдвээр телевикийн хөтлөгч Д.Одзаяатай уулзалт хийлээ. 56 уншигч оролцлоо.
  • Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн 88 ойн өдрөөр Маркетинг Инновацийн тасагтай хамтарч “Явуугийн үдшийг зохион байгуулсан.

Уншлагын Б танхимаас:

  • Оюуны академийн ерөнхийлөгч, нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Х.Хатанбаатарыг урьж Нийслэлийн 31-р дунд сургуулийн 8Б бүлгийн сурагчид болон эцэг, эхчүүдийн дунд “Бид нэг ангийнхан” сэдэвт уулзалт өдөрлөгийг зохион байгууллаа. Уулзалт 31-р сургуулийн хурлын танхимд болж нийт 88 хүн оролцсон.
  • Үндэсний бичиг, соёлын өдрийг тохиолдуулан “Монгол бичгийн үүсэл, хөгжил” сэдвээр Ач АУИС-ийн багш, хэл шинжлэлийн ухааны докторант М.Отгонбаяртай уулзалт, ярилцлага зохион байгуулж явууллаа. Уулзалтанд Ач АУИС-ийн оюутнууд болон уншигч нар оролцлоо. Нийт 65 хүн оролцсон.
  • Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Гэр бүлийн боловсрол” сэдвээр ШУ-ны доктор, профессор гэр бүл судлаач Т.Намжил лекц хийлээ. Лекцэнд Оюуны ундраа цогцолборын 96-р сургуулийн 8-р ангийн 27 хүүхэд, эцэг эхийн зөвлөлийн 4 гишүүн оролцлоо.

Америкийн соёл мэдээллийн төвөөс:

  • Англи хэлний хөтөлбөр: Англи хэл суралцаж буй хүүхэд залуучууд, иргэдэд зориулсан Англи хэл дээрх цуврал лекцүүд (зөвхөн уугуул англи хэлтэй Америк илтгэгчтэй), бичгийн англи хэл болон, англи хэлний багш нарт зориулсан сургалт, Сэтгүүлчдэд зориулсан англи хэлний онлайн курс, Баримтат болон уран сайхны киноны хөтөлбөрүүд, Англи хэлний ярианы болон илтгэл тавих клубуудыг АНУ-ын ЭСЯ, Америкийн Монгол судлалын төв, Залуучуудын боловсролын байгууллага, ОУБ-ын сайн дурын ажилтануудтай хамтран зохион байгулсан.
  • 05.26-нд Монголын номын сангуудын консорциумаас зохион явуулдаг “Mongolian library Update: Номын санчдын зөвлөгөөн”-ийг Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд зохион явууллаа. Зөвлөгөөн “Номын сангийн салбарын хүний нөөцийн хөгжлийн асуудал”, “Номын сангийн салбарын нэр томьёо асуудал”, “Номын сангийн үйлчилгээ, оюуны өмч”, “Номын сангийн програм хангамжийн хөгжлийн чиг хандлага” гэсэн сэдвүүдээр явагдаж хот, хөдөөгийн 100 гаруй хүн оролцлоо.

Америкийн боловсрол мэдээллийн төвөөс:

  • Америкт суралцах 5 алхам лекц: Америкт суралцахаар зорьж, төлөвлөж байгаа хүн бүрт зориулан 7 хоног бүр олон нийтэд нээлттэй үнэ төлбөргүй хүргэдэг. Уг лекцийн хүрээнд Сэлэнгэ аймгийн номын санчид, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн ЧД, СХД, ХУД, БЗД дэх салбар номын сангууд, ACCESS хөтөлбөрийн сурагчид, Оюуны-Ундраа цогцолбор сургууль, 10-р сургууль болон Байгаль-Эх лицей ахлах сургууль хамрагдлаа.
  • EducationUSA Цуврал Лекц: Америкийн дээд боловсролын систем, их сургууль, коллежийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор зохион байгуулсан. Уг цуврал лекцийг АНУ-ын Эверетт коммюнити коллеж, Өмнөд Сиаттл Коллеж, Мэриландын их сургуулийн Фрэнсис Кинг Кэри хуулийн сургуулийн төлөөлөгч нар үнэ төлбөргүй мэдээлэл хүргэлээ.
  • Орон нутаг дахь танилцуулах лекц: Ховд, Увс, Дархан-Уул, Орхон, Төв, Дундговь, Өвөрхангай, Архангай, Говьсүмбэр, Дорноговь аймгуудын ерөнхий боловсрол, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, их дээд сургуулиудын оюутан сурагчдад болон орон нутаг дахь төв номын сангийн уншигчдад “Америкт суралцах 5 алхам” сэдвээр үнэ төлбөргүй лекц тавьлаа.

Хүүхдийн уншлагын танхимаас:

  • Олон улсын хүүхдийн номын өдрийг угтаж хүүхдийн зохиолч Б. Ганчимэг, Сод номун төвийн зохиолч С. Оюунцэцэг нартай хамтарч уулзалт хийсэн. Уулзалтанд 45-р сургуулийн 6б анги 31-р сургуулийн 2а ангийн сурагчид тус тус оролцлоо.

2.4.2.2. Уралдаан тэмцээн, чанга уншлага

  • Үндэсний бичиг үсгийн баярын үеэр “Монгол бичгээр хэн сайн, хурдан унших вэ” уралдаанд оролцогчдод шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч, нэрт зохиолч Д.Нацагдоржийн “Хөдөө талын үзэсгэлэн”, “Шувуун саарал” зэрэг зохиолуудыг минутаар уншуулж шилдгүүдийг тодрууллаа. Эхний гурван байрыг СУИС-ийн Соёлын сургуулийн 4-р курсийн оюутан н.Эрдэнэцэцэг, Гэрэлмаа, Номинцэцэг нар эзэллээ.
  • Үндэсний бичиг үсгийн баярын үеэр “Бичиг үсгийн үүсэл гарал” сэдэвт асуулт хариултын тэмцээнд СУИС-ийн дөрөв дүгээр дамжааны оюутнууд хамрагдсан бөгөөд Ч.Номинцэцэг, Л.Гантуяа, Б.Батцэцэг нар тэргүүн байриудыг эзэллээ
  • Үндэсний бичиг үсгийн баярын үеэр ‘’Алтан үсгийн цомирлог’’ уран бичгийн уралдаан зарлаж ур чадвараар өрсөлдүүлж 1,2,3-р байр эзэлүүллээ. Энэхүү уралдаанд 14 хүүхдийн 17 бүтээл ирж Нацагдоржийн буландаа байрлууллаа.
  • UB book Fair олон улсын номын баярын үеэр АХА тэмцээнийг зохион байгуулж эхний гурван байрыг шалгарууллаа. Хоёр өдөр явуулсан бөгөөд 150 гаруй хүн хамрагдлаа.
  • 02. 06-нд “Ухаантай туулай” чанга уншлага явуулж үлгэрийн сэдвээр баримал урлал хийх уралдаан зарлаж дүнг гаргав. СБД-ийн 14-р цэцэрлэгийн 14 хүүхэд  оролцов.
  • 02.18-нд “Янзаганы гомдол” чанга уншлага явуулж үлгэрийн сэдвээр гар зургийн уралдаан зохион явуулж дүнг гаргаж бүтээлийн үзэсгэлэн гаргав.  СБД-ийн 14-р цэцэрлэгийн  28 хүүхэд  оролцов.
  • 02.20-23-нд СБД-ийн 14-р цэцэрлэгийн Г.Мядагмаа болон Н.Оюунчимэг багштай  багштай ахлах бүлгийн 2 ангийн 44 хүүхдэд  “Ах дүү 3 тоорой” үлгэрээр хүүхэлдэйн тоглолт зохион байгуулав.
  • 02.24-нд “Дээлтэй уншигч” өдөрлөгийг уншигчдын дунд зохион байгуулав.  Энэ арга хэмжээний хүрээнд “Монгол дээл”-танилцуулга, шатар даамны тэмцээн зохион байгуулав. Нийт 25 уншигч оролцов.
  • 03.14-нд “Сургамжит өгүүллэг” чанга уншлага, хэлэлцүүлэг 24-р сургуулийн номын сантай хамтран 15 хүүхдийн дунд зохион байгуулав.
  • 03.15-нд “Номын сан-аялал-танилцуулга” арга хэмжээ, “Жундаа бид хоёр” өгүүллэгээр чанга уншлагыг 5-р цэцэрлэгийн 5б ангийн 47 хүүхдийн дунд хийсэн байна.
  • 03.19-нд Сүхбаатар дүүргийн 58-р сургуулийн С.Цэнгэл багштай “Номын анд” дугуйлангийн 16 хүүхдэд “Номын сангийн үйлчилгээний журам” танилцуулга, ном унших соёл зөвлөмжийг хүргэлээ.
  • 04.17-нд 5-р сургуулийн Тогтохсүрэн багштай 7г ангийн 33 сурагчдад “Номын сан тойрон аялал”-ын хүрээнд “Номын бүтэц” сэдвээр танилцуулга хийлээ.
  • 04.20,28, 5-рсарын 4-ны өдрүүдэд нийтдээ 3 удаа 129 уншигчдад “Америкт суралцах 5 алхам” лекцийг АБМТ-тэй хамтран зохион байгууллаа.
  • 04.22-нд Атланта сургуультай хамтран 5-р ангийн уншигчдын дунд шатрын тэмцээн зохион байгуулсан ба нийтдээ 32 хүүхэд оролцов. Тэргүүн байранд 5-р сургуулийн 5г ангийн сурагч Анхгэрэл орсон байна.
  • 04.26-нд Чингэлтэй дүүргийн 37 цэцэрлэгийн Отгонжаргал багштай бэлтгэл бүлгийн 16 хүүхдэд “Ах дүү 3 тоорой” үлгэрээр хүүхэлдэйн тоглолт хийж агуулгаар нь зураг зуруулав.
  • 05.12 –нд Сүхбаатар дүүргийн 71-р сургуулийн 8г ангийнхны дунд “Авилга –гэж юу болох” сэдэвт зохион бичлэгийн уралдаан зохион байгуулсан. Нийт 28 сурагч оролцсоноос сурагч Б.Энхчимэг тэргүүн байр эзлэв.
  • 05.28-нд Чингэлтэй дүүргийн 37-р цэцэрлэгийн Б.Саранчимэг багштай ахлах бүлгийн 18 хүүхдэд “Гуталт муур” үлгэрээр чанга уншлага хийж үлгэрийн номуудтай танилцуулав.

2.4.2.3. Сургалт

  • Монгол бичгийн “Уран бичлэг буюу Каллиграфын сургалт”-нд 16 уншигч хамрагдлаа. Сургалтанд хамрагдагсад бийрээр бичих арга техникийн талаар анхан шатны мэдэгдэхүүнтэй болж, өөрсдийн нэрээ бичиглэв. Сургалтыг зураач, уран бүтээлч Ц.Солонго удирдан явууллаа.
  • 04.13-нд Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 20-р дунд сургуулийн номын санчид “Номзүйн ажилд програм хангамж ашиглах нь” сэдвээр сургалт хийлээ.
  • 04.05-нд Чингэлтэй дүүрэг дэх салбар номын санд номзүйн цахим програмын талаар зөвлөгөө, сургалт хийлээ. 3 номын санч, 3 оюутан хамрагдлаа.
  • 04.04-нд Алслагдсан дүүрэг хороодын номын санч нарт “Номын сангийн номзүйн ажил, номзүйн бичилтийн стандарт” сэдвээр сургалт явууллаа. 4 номын санч хамрагдлаа.
  • Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, 2025 онд Монгол улс хос бичигтэн болох зорилтыг хэрэгжүүлэх үндсэн дээр Монгол бичгийн унших,бичих чадварыг сайжруулах сургалтыг 7 хоног бүрийн 2 дахь өдөр явуулж байхаар болж 3 удаа сургалтыг явуулаад байна.

2.5. Интернет мэдээллийн үйлчилгээ

Автоматжуулалтын програм хангамжийн талаар

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, СонгиноХайрхан дүүрэг дэх салбар номын сан тус бүрт уншигч нарт зориулсан WiFi утасгүй интернэтийн үйлчилгээг үнэ төлбөргүй, харааны бэрхшээлтэй иргэд болон олон нийтэд зориулсан 33 ш компьютерийг өдөрт 1 цаг үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой.

Америкийн соёл мэдээллийн төвийн 5 Mbps интернэтийн гэрээг сунгана  төлбөрийн 50% хувийг шилжүүлсэн.

Тайлангийн хугацаанд суурин интернэтийг 7219 хэрэглэгч, утасгүй интернэтийг 4310 хэрэглэгч ашиглаж, нийт 11529 хэрэглэгчид интернетийн үнэгүй үйлчилгээ үзүүлсэн. Төв болон салбар номын сангуудын интернет үйлчилгээ хэвийн жигд явагдаж байна.

Үндсэн сүлжээний хэрэглээ тайлангийн хугацаанд Интернэтийн татаж /download/ байгаа хурд хамгийн ихдээ 3.01 Mbps, дунджаар 4.92 Mbps, түгээж /upload/ байгаа хурд хамгийн ихдээ 97.38 Mbps, дунджаар 284.12 Kbps хүрсэн байна.

Утасгүй Интернэтийн сүлжээний хэрэглээ тайлангийн хугацаанд Интернэтийн татаж /download/ байгаа хурд хамгийн ихдээ 950.71 Kbps, дунджаар 1.34 Mbps, түгээж /upload/ байгаа хурд хамгийн ихдээ 40.67 Mbps, дунджаар 169.56 Kbps хүрсэн байна.

Төв болон салбар номын сангуудад Koha програмын уншигч бүртгэлийг “Нэг номын сан – нэг бүртгэл” гэсэн системийн дор нэгтгэж, уншигч бүртгэлийг бүртгэх үйл явцыг номын санч бүрт зааж сургасан. Ингэснээр төв болон салбар номын сангийн аль нэгэнд уншигчаар бүртгүүлсэн бол бүх салбар номын сангаар үйлчлүүлэх, мөн статистик мэдээг нэгдсэн хэлбэрээр гаргах боломжтой болсон. Мөн Чингэлтэй дүүрэг дэх салбар номын санд тус номын ярлик болон номын баркод хэвлэгчийг шинээр авч суурилуулсан.

Цахим хуудас: Нийслэлийн мэдээллийн технологийн газрын серверт байрласан Хотын төв номын сангийн вэб http://www.pl.ub.gov.mn -ийн агуулгыг шинэлэг байлгахад анхаарч ажиллаж байна. Манай сайтаар нийт 31680 хүн зочилсон байна.

Онлайн каталог: http://koha.pl.ub.gov.mn -ийг Google Analytics тусламжтайгаар каталогт мэдээлэл хайж байгаа үзүүлэлт тайлант хугацаанд 34.511 хэрэглэгч зочилж /visits/,  105.172 хуудасны мэдээллийг үзжээ. Нийт электрон каталогийн хэрэглэгчдийн 72.86% нь шинээр орж байгаа хэрэглэгчид, үлдсэн 27.1% нь хуучин хэрэглэгчид тайлангийн хугацаанд холбогдсон байна.

Гурав. БАЙГУУЛЛАГЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГАА

3.1. Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал

3.1. Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/07 тоот тушаалаар батлагдсан “Үйлчилгээний журам” болон үйлчилгээний нэр төрөл, үнийн тариф, үйлчилгээ авахад бүрдүүлэх материал зэргийг төв болон салбар номын сангуудын мэдээллийн самбар, танхимуудад тус тус байрлуулсан.

3.2. Номын сангийн үйл ажиллагаанд мөрдөгдөж буй дүрэм, журам, стандартуудыг нийт ажилтнуудад танилцуулан, дагаж мөрдөн ажиллахыг үүрэг болгосон.

3.4. Алслагдсан дүүргүүдийн соёлын орднуудын номын сангийн ажилтнуудад тогтмол мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.

3.5. Төвлөрсөн номын сангийн хэмжээнд актлах номын жагсаалтыг нэгтгэн гаргаж, данс бүртгэлээс хасах талаар Нийслэлийн өмчийн харилцааны газраас шийдвэр гаргуулсан. Дээрх хасагдсан номноосоо “Ном солилцьё” өдөрлөгийн үйл ажиллагаанд ашиглан хувь хүмүүстэй солилцон дотооддоо номын нөхөн бүрдүүлэлтийг хийж номын фондоо баяжуулж байна.

3.4. Номын сангаас болон бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй ажил, үйлчилгээгээ http://www.pl.ub.gov.mn болон https://www.facebook.com/UBPublicLibrary/ хаягуудаар тогтмол мэдээлж сурталчилж байгаа.

3.5. Олон нийтийн сүлжээгээр сурталчлах, уншигчийн тоог нэмэгдүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сандаа facebook хаяг шинээр нээн үйл ажиллагаагаа болон шинэ номын мэдээ зэрэг 12 постоор сурталчилсан байна.

3.6. Фондын хадгалалт хамгаалалтыг сайжруулах чиглэлээр сард нэг удаа фондын өрөөнд их цэвэрлэгээ-ариутгал үйлчилгээг хийж ирлээ. Фондын чийгшил болон дулааныг хэмжих багаж 3 ширхэгийг авч, өрөөний чийг дулааны хэмжилтийг тогтмол бүртгэж байна.

3.8. Уншлагын танхимууд болон албан тасалгаануудад эко орчин бүрдүүлэх ажлын хүрээнд цэцэг үрслүүлэн тарьж байна.

3.2. Хүний нөөцийн ил тод байдал

3.2.1. Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/07 тоот тушаалаар “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг шинэчлэн боловсруулж батлуулан нийт ажилтнуудад танилцуулсан.

3.2.2. Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм, Үйлчилгээний стандарт болон Улаанбаатар хотын нийтийн  номын сангийн номын санчдын ёс зүйн дүрмийг номын сангийн цахим хуудас болон нээлттэй мэдээллийн самбарт байршуулсан.

3.2.2. Номын сангийн захирлын боловсон хүчний чиглэлээр 62, үндсэн үйл ажиллагааны чиглэлээр 39, нийт 74 тушаал боловсруулж, баталгаажуулан, дугаар өгч бүртгэн, хяналт тавьж ажилласан.

3.2.4. 2017 оны 10 дугаар сард номын сангийн нийт ажиллагсдын хүний нөөцийн бааз бүрдүүлэх зорилгоор дэлгэрэнгүй судалгаа авч шинэчлэн боловсруулж баазаа бүрдүүллээ. Мөн ажилтан бүрийн хувийн хэргийн материалыг нэг бүрчлэн шалгаж, дутуу материалуудыг нь гүйцээн баяжилт хийж, хавтас бүрт товъёог үйлдэн эрэлт хайлтыг сайжрууллаа.

3.3. Мэдээллийн ил тод байдал

3.3.1. Номын сан нь “Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай” Монгол улсын хууль, 2012 оны 10 сарын 08-ны Нийслэлийн засаг даргын  Мэдээллийн ил тод байдлыг хангах зарим арга хэмжээний тухай А/606 захирамжийг үндэслэн  иргэд, уншигчдыг номын сангийн үйлчилгээнд ойртуулах, шинэ мэдээллээр хангах, шаардлагатай мэдээллийг сурталчлах, нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Хууль эрх зүй”,  “Манай номын сан”, “Мэдлэг, мэдээлэл”,  “Зөвлөмж” зэрэг булангуудыг ажиллуулан  сурталчилгааг тогтмол шинэчлэн хийж ирсэн нь уншигчдад таалагдсан ажил үйлчилгээ болж байна.

3.3.2. Мөн уншигчдын үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг авч үйлчилгээндээ тусгах зорилгоор санал асуулга явуулахын зэрэгцээ танхим бүрт “Санал хүсэлтийн дэвтэр” ажиллуулж байна. Номын сангийн үйлчилгээг өөрчлөх ажлын хүрээнд Хан-Уул дүүрэг дэх салбар номын санд Шуудангийн хайрцаг байршуулан ажиллаж байна.

3.3.3. Иргэдэд мэдээллийг ил тод, шуурхай хүргэх ажлын хүрээнд твиттерт 1074 жиргээ илгээгдэж, 453 дагагчтай, байгууллагын фейсбүүк хуудас-30237, үүнээс гадна АСМТ-12853, Хан-Уул дүүрэг дэх салбар-948 дэмжигчтэйгээр нийгмийн сүлжээгээр мэдээллийг түгээж байна.

3.3.4. www.pl.ub.gov.mn байгууллагын цахим хуудасны хэрэглээний үзүүлэлтийг тайлант хугацаагаар гаргахад 422259 хэрэглэгч зочилж /visits/ , 67850 хуудасны мэдээллийг үзжээ.

  • Ажилтан, албан хаагчдын

нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар

Номын сангийн ажилтнуудын хөдөлмөрийн харилцааг зохицуулах, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, хөлс нэмэгдүүлэх, амжиргааны түвшинг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангах зорилгоор 2016 оны 04 дүгээр сард Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний дагуу олгогдох тэтгэмжийг цаг тухай бүрт нь олгож ажилласан.

2017 онд нийт ажиллагсдын 40% буюу 32 хүнд ур чадварын нэмэгдэл олгож, мөн 13 ажилтны цалингийн шатлалыг ахиуллаа.

Тэтгэвэрт гарсан 6 ажилтанд нийт 50,347,602 төгрөгийн, 50 нас хүрсэн 1 ажилтанд 100,000 төгрөгийн тэтгэмж болон, удаан хугацаагаар эмчилгээ хийлгэж  байгаа 1 ажилтанд 563,430 төгрөг, 1 ажилтны эхнэр удаан хугацаанд биеийн байдал тааруу байгаа тул 417,796 төгрөг, 1 ахмад болон ажиллаж байсан 1 ажилтан нас барсан тул ар гэрийнхэнд нь 940,000 төгрөг, төрсөн эцэг, эх нь нас барсан 2 ажилтанд 940,000 төгрөгийн буцалтгүй тусламжийг тус тус олгосон.

Ахмадын өдрөөр номын сангийн 57 ахмадыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэхэд 1.140.000 төгрөгийн гарын бэлэг гардууллаа.

Соёл урлагийн ажилтны баярын өдрийг тохиолдуулан Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамнаас соёл урлагийн ажилтнууд дунд зохион байгуулсан спортын тэмцээн уралдааны төрөл бүрд номын сангийн баг тамирчдыг бүрдүүлэн оролцлоо.

  • Ажилтан, албан хаагчдын мэргэжил дээшлүүлэлт,

ажлын байрны сургалтын талаар

“Хүний нөөцийн хөгжил” дэд хөтөлбөр боловсруулан ажилласан ба 2017 онд ажилтан бүрийн мэдлэг чадварыг дээшлүүлэх үүднээс Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт, коха програмын шинэчлэлттэй холбоотойгоор номын санчдад ажлын байран дахь сургалтыг зохион байгуулж байна. Үүнд:

  • Коха програмд ном каталогжуулах сургалтыг нийт номын санч нарын дунд 7 удаа зохион явуулсан. Үүнд:
    • Ном каталогжуулах сургалт 3 (Багануурын номын сангийн номын санчид ганцаарчилсан сургалт 1 удаа)
    • Каталогжуулсан номонд засвар хийх сургалт 4 удаа тус тус хийсэн.
  • Нийслэлийн Архивын газраас 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр НЗД-ын 2017 оны А/252 тоот “Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ын онлайн сургалт, НЗДТГазраас зохион байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр НЗД-ын 2017 оны А/335 тоот “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээлийн нэгдсэн сан бүрдүүлэх журам”-ын танилцуулга, онол, арга зүйн сургалтад  Архив, бичиг хэргийн ажилтныг тус тус хамруулсан.
  • Тус номын сангийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулан Сүхбаатар дүүргийн онцгой байдлын газрын даргын зөвшөөрлөөр 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр батлуулан, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

Мөн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нийт ажилтнуудад гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг Сүхбаатар дүүргийн онцгой байдлын албаны Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Ганчимэгийг урьж зохион байгууллаа.

  • СУИС-ийн Соёлын сургуулийн оюутнуудыг дадлага хийх нөхцөл боломжоор хангаж, номын сангийн ажилтнуудыг давтан сургах, мэргэжлийн бус ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтанд хамруулах зорилгоор 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан. Мөн Монголын Номын Сангуудын Консорциумд гишүүн байгууллагаар элсэж сар бүр зохион байгуулдаг номын санчдыг чадваржуулах сургалтанд хоёр ажилтан хамруулж байхаар боллоо. Номын сангийн Мэргэжил арга зүйн зөвлөл нь номын сангийн ажилтнуудад тухай бүрт нь шаардлагатай сургалтыг зохион байгуулах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
  • Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Сайдын 2010 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 570 тоот тушаалын 14, 15 дугаар хавсралт болон тус номын сангийн Захирлын 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/6 тушаалаар батлагдсан “Фондод тооллого хийх журам”-ыг холбогдох ажилтнуудад давтан танилцуулах сургалт зохион байгуулсан.
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Япон улсын ЖАЙКА байгууллагатай хамтран “Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих, чадавхижуулах” төслийн хүрээнд Харилцаа, холбоо, мэдээлэл технологийн газартай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хүртээмжийн сургалт, уулзалт”-ыг 2017 оны 06 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд “Япон-Монгол соёл боловсролын төв”-д зохион байгуулсан. Энэхүү сургалтад манай номын сангийн Ном бүрдүүлэх тусгай тасгийн DAISY төвийн ажилтан М.Цэнгэл хамрагдсан.
  • 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Хамтдаа хөгжье” сэдэвт сургалтын хүрээнд:
    • Гадаад хэлийг хялбар сурах нь – Орчуулагч Д.Болдбаатар
    • Хамгийн чухал нь хандлага – АШУИС-ийн докторант Б.Мягмардагва
    • Нийгмийн даатгалын тухай хууль, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай – Нийгмийн даатгалын ерөнхийг газрын сургалт хариуцсан мэргэжилтэн н.Нарантуяа
    • Номын сангуудад нэвтэрч буй шинэ технологи – СУИС-ийн багш Т.Хайдав гуай нарыг урьж сургалтыг зохион байгууллаа.

 

Дөрөв. ШИНЭ САНААЧЛАГА, ҮР ДҮН

  • ХУТ-д “Монгол наадгайн булан” байгуулан шатар, даам, шагай, оньсон тоглоом тоглуулж байна.
  • Хүүхдийн уншлагын танхимд “Үлгэрийн мини тайз” санаачлан хийж 2 үлгэрийн сан бүрдүүлэн чанга уншлага, хуруун хүүхэлдэйн тоглолт хийж байна.
  • Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, 2025 онд Монгол улс хос бичигтэн болох зорилтыг хэрэгжүүлэх үндсэн дээр Монгол бичгийн унших, бичих чадварыг сайжруулах сургалтыг 7 хоног бүрийн 2 дахь өдөр явуулж байхаар болж 3 удаа сургалтыг явуулаад байна.

Тав. ХЭРЭГЛЭГЧДИЙН ҮНЭЛГЭЭ

Байгууллагынхаа үйл ажиллагааны үр дүнгийн талаар хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг авч дүгнэсэн байдал:

Үйлчилгээний байгууллагын бодлого төлөвлөлтийн үндэс нь байнгын үйлчлүүлэгчдийн тоог бууруулахгүй байх, байнгын хэрэглэгчдийн сонирхол мэдээллийн хэрэгцээг тогтмол судлан үйлчилгээгээ  зохион байгуулах нь бидний гол зорилт байдаг.  Энэ хугацаанд уншигчдын дунд явуулсан санал асуулгыг танилцуулахад

5.1. Санал асуулгын товч тайлан:

  • 2017 оны 3-р сарын 14-30-ны хооронд “Бид уншиж байна” сэдэвт  санал асуулга явуулж нийтдээ 42 уншигч хамрагдсан байна.  Судалгааны зорилго нь номын сангийн үйлчилгээний үр дүн, өгөөжийг тодорхойлон гаргахад чиглэсэн байна. Нийт оролцогчдын үйлчилгээн дэх сэтгэл ханамж, өөрчлөх шаардлагатай ажил үйлчилгээ байгаа эсэхийг танин мэдэхэд энэхүү санал асуулгын ач холбогдол оршиж  байна.

Дүгнэлт: Таалагддаг үйлчилгээ:  Ажиллах цагийн хуваарь, үйлчилгээний түргэн шуурхай байдал, гэрээр ном авах-нийт оролцогчдын 87,2%

Өөрчлөх шаардлагатай үйлчилгээ: фонд бүрдүүлэлт, шинэ номын хангамж болон цай кофе-ны үйлчилгээтэй байх г.м- 91%

  • Уншлагын танхим бүрд санал хүсэлтийн дэвтэр ажилладаг ба тайлант хугацаанд нийтдээ 2 уншлагын танхимын дэвтэрт 83 уншигч санал бодлоо /Номын сангийн  фонд бүрдүүлэлтийг сайжруулах мөн хэрэглэгчдэд зориулсан компьютер, ус буцалгагчтай байх гэсэн саналууд нийт  хүсэлтийн 60 гаруй хувийг эзэлж байна.
  • 2017 оны 6-р сарын 05-08-ны хооронд “Уншлага-таны өдөр тутмын амьдралд” сэдэвт  санал асуулга явуулж нийтдээ 39 уншигч хамрагдсан байна. Судалгааны зорилго нь номын сангийн уншигчдын ном унших хандлагыг тодорхойлоход чиглэгдсэн.

Дүгнэлт: Санал асуулгын  дүнгээс авч үзэхэд оролцогчдын 60 орчим хувь нь хүүхэд залуучууд ба  интернэт, нийгмийн сүлжээ ашиглаж мэдээлэл авахыг илүүд үздэг бөгөөд ихэвчлэн адал явдалтай ном хэвлэл унших сонирхолтой байна .

Санал асуулгын мөрөөр цаашид зохиох арга хэмжээ:

  • Номын санд  дэлхийн болон үндэсний сонгодог зохиолуудын үзэсгэлэн гаргах;
  • Сонгодог ном унших сэдэл төрүүлэх олон арга хэмжээ зохион байгуулах;

5.2. Санал асуулгыг “Номын сангийн орчин нөхцөл”, “Гэрээр ном олгох үйлчилгээ” сэдвээр авлаа. Санал асуулгад 16-70 насны 50 уншигч хамрагдсанаас өндөр настан 3, албан хаагч 5, хувиараа хөдөлмөр эрхлэгч 1, сурагч 25, оюутан 16 оролцсон байна.

  • “Номын сангийн орчин нөхцөл” санал асуулгад гадна, дотно орчин нөхцөл үйл ажиллагаанд чухал нөлөөтэй гэж 58% нь, нөлөөтэй гэж 42% нь үзсэн бөгөөд, гадна орчныг 58% нь муу буюу ой гутам, 42% нь дажгүй, 48% нь хашаа, шат довжоогоо засварлаж шинэчлэх, мод цэцэг тарих, сандал тавих, хаягаа томсгох зэргээр тохижилт хийх шаардлагатай гэж үзсэн байна.
  • Номын сангийн доторх орчныг 76% нь сайн буюу дажгүй, 24% нь муу, 30% нь цэвэр, боломжийн гэсэн бол 70% нь гэрэлтүүлэг, агааржуулалт муу, зай талбай давчуу, караоке барны дуу чимээ ихтэй гэсэн байна.
  • Номын сангийн гадна, дотно орчинд засвар тохижилт хийх шаардлагатай юу? гэсэн асуулгад 72% нь шаардлагатай /42% нь нэн шаардлагатай, 30% нь шаардлагатай/ гэж үзсэн байна. Иймд номын сангийн гадна, дотно орчин үйл ажиллагаанд чухал нөлөөтэй гэж үзэж, хашаа хайсыг шинэчлэх, орчныг цэвэрлэх, хаягтай болох, уншлагын заал, фонд, вестибюльд засвар тохижилтын ажил хийх шаардлагатай гэж дүгнэж байна.

5.3. “Гэрээр ном олгох үйлчилгээ” санал асуулгад оролцогчдын 20% нь 5-аас дээш жил, 56% нь 1-3 жил, 22% нь эхний жилдээ үйлчлүүлж байгаа уншигчид байна.

  • Та номын санд ямар зорилгоор ирдэг вэ? асуулгад 38% нь номын сангаас ном авах, 70% нь гэрийн даалгавар,бие даалт хийх/хувийн номтой ирж/, 8% нь тогтмол хэвлэл унших, 6% нь багаараа ажиллах/хувийн номтой ирж/ гэсэн байна.
  • Номын сангийн ном,материалын хүрэлцээ хангамж ямар санагддаг вэ? асуулгад 14% нь хангалттай, 62% нь дунд зэрэг, 24% нь хангалтгүй гэсэн байна.
  • Таны авахыг хүссэн ном номын санд байхгүй тохиолдол хэр олон бэ? Асуулгад 4% нь маш олон, 56% нь олон, 36% нь цөөн, 4% нь байхгүй гэсэн байна
  • Та номын сангаас ном материал авч уншдаг уу? асуулгад 12% нь байнга, 72% нь хааяа, 16% нь хувийн номоо ашигладаг гэсэн байна.

Гэрээр ном олгох үйлчилгээний талаар 80% нь мэднэ, 20% нь мэдэхгүй гээд гэрээр ном авч ашиглахад 8% нь бичиг баримтын, 28% нь мөнгөн төлбөрийн, 42% нь номын хувь буюу хүрэлцээ хангамж хүндрэл үүсгэдэг, 34% нь хүндрэл гардаггүй гэсэн байна.

Гэрээр ном олгох үйлчилгээнд нэмэрлэх таны санал/ямар нөхцөлтэйгээр энэ үйлчилгээг авах хүсэлтэй байгаа талаар сул талбараар санал авахад 36% нь төлбөргүй болгох, 20% нь номын хувь хэмжээг нэмэгдүүлэх, 20% нь санал хүсэлт байхгүй, 8% нь одоогийн энэ үйлчилгээ нь боломжийн, 4% нь төлбөрийг бууруулах, 6% нь бичиг баримтгүй болгох, 6% нь ном авдаггүй гэсэн санал бичсэн байна.

Санал асуулгад оролцогчдын 80% нь гэрээр ном олгох үйлчилгээг мэддэг ч 76% нь гэрийн даалгавар, бие даалт хийхээр хувийн номтой ирдэг, танхимаар 72% нь хааяа ном авдаг, 16% нь хувийн номоо ашигладаг гэж хариулснаас үзэхэд номын сангийн ном материалаас илүү номын сангийн танхим, багаар ажиллах өрөө зэргийг ашигладаг байна. Иймд номын фондын хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, фондын ном хэвлэлийг сурталчлах ажлыг хийх, гэрээр ном олгох үйлчилгээний давуу талыг сурталчлах хэрэгтэй гэж дүгнэж байна.

Санал асуулгын мөрөөр дараах ажлыг хийж гүйцэтгэсэн буюу хийхээр төлөвлөж байна. Үүнд:

  1. “Номын сангийн орчин нөхцөл” санал асуулгын мөрөөр 20м хашаа хайсыг шинэчлэн хийж, будаж, шат довжоог даралттай ус, хлорминий уусмалаар угааж ариутгасан. Мөн ХУТ-ын барилгад хаагдсан 3 цонхыг өөрсдийн нөөц бололцоогоор хөшигтэй болгож, үлгэрийн баатруудын зураг зурж чимэглэсэн. Мөн номын сангийн төв зам руу харсан талд хаягтай болохоор төлөвлөж байна.
  2. “Гэрээр ном олгох үйлчилгээ” санал асуулгын мөрөөр фондын хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, фондын ном хэвлэлийг сурталчлах ажлыг хийх, гэрээр ном олгох үйлчилгээний давуу талыг сурталчлах ажил хийхээр төлөвлөж байна.

5.4. Санал хүсэлтийн дэвтэр болон хайрцагт үлдээсэн уншигчийн саналыг нэгтгэн үзвэл:

5.4.1. Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сангийн Хүүхдийн уншлагын танхимын санал хүсэлтийн дэвтэрт 3 уншигч санал хүсэлтээ бичсэнээс ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг байдаггүй, гадаадын уран зохиол түлхүү байвал сайн гэсэн сөрөг сэтгэгдэл байсан бол цэвэр цэмцгэр, тухтай орчин, утасгүй интернет ашиглах боломжтой нь давуу тал байдаг гэсэн эерэг сэтгэгдлээ бичиж үлдээсэн байна.

5.4.2. Санал хүсэлтийн хайрцагт 4ш санал үлдээснээс чөлөөт сонголттой үйлчилгээтэй болох, эрсэн ном байдаггүй тул номын баяжилтаа нэмэх шаардлагатай гэсэн асуудал дэвшүүлсэн сэтгэгдэл байна. Ном авахдаа бичиг баримт авч үйлчилдэг байдлыг өөрчилж өөр хувилбар сонгох боломжийг санал болгосон нэг сэтгэгдэл байна.

5.4.3. Мөн номын сангийн хамт олны найрсаг байдлыг сайшааж, номын санч Ч.Чимгээгийн зан харилцаа, үйлчилгээ, мэргэжлийн ур чадварыг сайшаасан эерэг сэтгэгдэл байна.

5.5. Төв номын сангийн уншлагын “А” танхимын номын санчид уншигчдаас хоёр удаа сэтгэл ханамжийн судалгааг авч судалгааны мөрөөр хийх шаардлагатай ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

5.6. Уншлагын “Б” танхимын номын санчид номын сангийн үйлчилгээ болон орчин нөхцлийн талаарх 5 асуулга бүхий санал агуулгыг танхимын 100 гаруй уншигчдаас авсан. Санал хүсэлтэд сүүлийн үед хэвлэгдэж байгаа шинэ ном дутагдалтай, уншлагын танхимын орчин нөхцөл, гэрэлтүүлэг муу, заалны цэвэрлэгээг уншигчдын дундуур хийж байна, ажилчид заалны дундуур их явах нь ном уншихад саад болж байна гэх зэрэг саналууд ирсэн байна. Санал асуулгын дагуу ирсэн хүсэлтийг нэгтгэн байгууллагын хуралд танилцуулан шийдвэрлүүлэхээр нэгтгэсэн.

5.7. Америкийн Соёл Мэдээллийн Төвийн фонд бүрдүүлэлтийн талаарх судалгаа хийх зорилгоор 98 уншигчаас санал асуулга авлаа. Судалгаагаар гарсан дүнг холбогдох хүмүүст уламжилсан болно.

 

ТАЙЛАНГ ХЯНАСАН:

ЗАХИРАЛ                                                      А.ЭРДЭНЭБАТ

 

ТАЙЛАН НЭГТГЭСЭН:

АРХИВ,БИЧИГ

ХЭРГИЙН АЖИЛТАН                                  М.ЭНХ-УЯНГА