“Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тохиолдуулан уран бичлэгийн багш Э.Ариунболдын “Монголын Эзэнт гүрний Их хаадын захидал, тамга тэмдгүүд” үзэсгэлэнг танилцуулж байна.
Чингис хааны мөнгөлсөн зэс зоос
Самарканд. 1227 он. Нүүр талд: ” Ширээтэй онгин тамга, түүний дор нуман тамга байх ба түүнийг тойруулан дөрвөлжин хүрээн ” САМАРКАНД ХОТ БА ТҮҮНИЙ ОРЧИМД ГҮЙХ ЗООС ” гэж бичээд тойрсон хүрээнд “624 он ” гэсэн нь 1227 он болно. Ар талд: Гурван мөр бичээстэй ба энэ нь ” ЧИНГИС ХААН, ЧИНГИСИЙН МӨНГӨ” гэсэн үгс байна. Түүхийн ухааны доктор ( Ph.D) Б.Нямаа ” Монголын эзэнт гүрний мөнгөн тэмдэгт” УБ., 2011. 27-р тал. SILVER WASHED AE COIN OF CHINGGIS KHAN: Silver washed AE coin. Samarqand mint 1227. Obverse: Ongin Tamgha and Bow in the center.” To be circulated in Samarqand” on sides. Reverse: ” Chinggis Khan, Coin of Chinggis Khan. Only coin with Tamgha of this type.
Хубилай хааны дөрвөлжин бичиг
Дөрвөлжин бичиг нь Хубилай (1215-1294) хааны зарлигаар төвдийн Пагва лам Лодойжалцан 1269 онд зохиосон бичиг юм. Дөрвөлжин бичиг хэлбэр дүрсийн хувьд төвд үсэгт, зурлага бичлэгийн хувьд монгол бичигт тулгуурлан зохиосон үет үсэг болно.
Эл бичигт монголчуудын соёлын хэрэгцээнд, тухайлбал монголын их Юань гүрний хэмжээнд албан ёсны төрийн бичиг болж 100 гаруй жил буюу Хубилай хааны байгуулсан их Юань гүрнийг мөхтөл (1368) хэрэглэгдэж байжээ.
Дөрвөлжин үсгээр Юань улсын бүх албан хэргийг хөтлөхийн зэрэгцээ нийт монголчуудын дунд түгээн дэлгэрүүлэх талаар Хубилай хаан өөрийн биеэр ихээхэн зүтгэл, хүч чармайлт тавьж байсан хэрнээ монгол туургатнуудын дунд түгээмэл дэлгэрч чадсангүй.
Тэгэвч дөрвөлжин бичиг Монголчуудын нэгэн үеийн түүх, соёлын хэрэгцээнд үйлчилсэн өвөрмөц нэгэн үсэг бичиг мөн тул монгол үндэстний бахархал, монгол туургатны соёлын нэгэн нандин өв юм.
Хасан хааны захидал
“Хасан хааны захидал”- Ватикан улс, Ватиканы нууц архив. Ил хаан Хасанаас 1302 онд Ромын VIII Бонифас Пап ламд илгээсэн захидал. Хасан үг ману Пап-аа урьд бээр Бисхарун-аар чиний илгээсэн дуртгал сайн үгс бичиг бидэнд хүрэв. Хариу ину бээр Хөхдэй хүргэн, Бисхарун, Түмэн гурваар зарлиг илгээлээ. Эдүгээ бээр бөгөөс мөнхүү ёсоор туурвиж амуй. Та бээр цэргүүдээ засаж иргэн иргэний султадад илээж болзол үл хождон тэнгэрийг залбирч их үйлийг огоот нэгэн зүг болгоё хэмээн эд Сададин, Шинанадин, Самсадинийг илгээв. Та бээр тэнгэрийг залбирч цэргүүдээ засахдун. Бичиг маань долоон зууд нэгэн одод барс жил хаврын эцэс сарын арван дөрвөнөө Хос-хавуха бүхийд бичив”. хэмээсэн гайхалтай захидал болой. The letter to Romanian Pope Boniface VIII from Il Khaan Khasan in 1302 Suede, black ink, 24×97 cm, The secret archives of Vatican, Vatican city. The letter says, “Words of my own, Khasan to pope, the letter which is filled with good memories of past that was written by you, we recieved it from Biskharun. To reply, i sent you my decree by Khokhdei khurgen, Biskharun and Tumen. I am authoring it for now and for ethics. When you prepared your military for sending them to citizens and the sultans of citizens, i send you ed Sadadin, Shinanadin and Samadin for not being late from the appointed time to pray to the sky for going one direction to achieve the great affair. Dear you be ready your military and pray to the sky. My letter was written at the time Khos Khavuha on 14 of the last month of spring in tiger year when one star belongs to each 700.” /Илэг, акрилка/ – /62 х 32 /
Алтан ордны улсын ТОГТАМЫШ ханы улаан тамгатай зарлиг
Түүхийн ухааны доктор Б. Нямаа ” Монголын эзэнт гүрний мөнгөн тэмдэгт ” XIII-XIV. УБ хот. 106-р тал. Yarlig of Togtamish khan with two Al-Tamgha. 24 zulkada 782 AH. 1380 /хамба хилэн муутуу, алтан бэх, акрилка/ – /120 х 30 /
Халхын Өндөр гэгээн Занабазарын Соёмбо үсгийн дурсгал
Боржигин овогт Гомбодоржийн Занабазар 1686 онд монгол, санскрит, төвөд үг бичихэд зориулан энэтхэг, ланз, нагар үсгүүдээс санаа авч 90 үсэг бүхий Соёмбо үсгийг зохиожээ. Соёмбо үсэг санскрит хэлээр “өөрөө буй болсон гэгээн үсэг” (свахямбу) гэсэн утгатай. Занабазар эл бичгээ зохиосон учраа тайлбарлахдаа төвөд, самгарди хэлний үгийг тэмдэглэх боломжийг улам нарийн болгох санаа агуулснаа дурдсан байдаг. Соёмбо үсгийг 200 гаруй жил Халхын хүрээ хийдэд сүмийн барилгын чимэглэлд хэрэглэж байсан бөгөөд төрийн тамга, ном судрын толгой үсгийг бичиж уламжилсан нь бидний үед бичиг соёлын гайхамшигт дурсгал болон үлджээ. Соёмбо үсгийн бичлэг нь зүүнээс баруун тийш бичих журамтай бөгөөд зурлага нь хичээнгүй бичгийн хэлбэрийг баримтална. Эл үсгээр буддын шашны цөөн бус ном судар бичигдсэн гэх мэдээ байх боловч харамсалтай нь уламжлан хадгалагдаж ирсэнгүй. Энэ нэгэн зүйл үет үсэг нь зурлага их төвөгтэй байснаас болж их дэлгэрсэнгүй
Өлзийт хааны захидал
Өлзийт хааны захидлыг эрдэмтэн Ц.Дамдинсүрэн монгол бичгээс кирилл үсэг рүү хөрвүүлсэн.
Өлзийт Султан миний үг Францын хаанд Эрхэм та бүхэн Францын улсын хаад “Манай сайн өвөг, сайн Элэнц, сайн Эцэг сайн Ах нартай найрамдал хол боловч ойр мэт cэтгэж, аливаа үгээ илэрхийлж элч нараа солилцож, мэндийн сэлбээ илгээлцэж явсныг та нар осолдохгүй одоо мэднэ. Тэнгэрийн хүчээр Бид хаан ширээнд суугаад урьдын дээдэс зарлиг засгийг үл өөрчлөн бэлэн зассан журмаар урьд дээдсийн за хэмээлдсэнийг үл сулруулан тангараг мэт санаж урьдахиас үлэмж найрамдаж элч нараа илгээлцэж байхыг хүсэж байна.
Бид ах нар дүү нар харц муу хүмүүсийн ташаа үгээр дур санал алдагдаж байлаа. Одоо тэнгэрээс болгон соёрхсон учир Төмөр хаан, Тугтуга, Чабар, Туга тэргүүтэн бид Чингис хааны үр хүүхэд ойрын дөчин таван жил муудалцсанаа больж, одоо тэнгэрийн ивгээлээр ах дүү цөмөөр зохилдон эвлэж, Мандах нанхиад нутгаас аваад
Наран далайд хүртэл бүх улс эвлэрч харилцах өртөөг байгуулав. Бидний завсар хэн буруу санавал түүнийг бид Хамтран эсэргүүцэж байя гэж хэлэлцэж тохиров Одоо манай Сайн өвөг, Сайн эцэг, Сайн ах нартай та нар найрамдалтай явснаа өөрчлөхгүй буй за гэж Мамлаг, Түмэн хоёрыг явуулав. Танай олон Францын хаад хоорондоо найрамдаж байна гэж сонсов. Чухам найрамдахаас сайн юм юу байх вэ? Одоо бидэнд ба танд үл найрамдах этгээдийг тэнгэрийн хүчээр цөм хамтран дайрч эсэргүүцэхийг Тэнгэр мэдтүгэй.
Энэ бичгийг 704 дүгээр он бөгөөд Могой жил зуны эхэн сарын найманд Алияан гэдэг газарт нутаглаж байхдаа бичив.
Хубилай хааны зарлигийн бичиг
Эдүгээгийн БНХАУ-ын нутаг дэвсгэрт монгол бичиг үсгийн цөөнгүй дурсгалууд хадгалагдаж байна. Учир нь Монголын Юань гүрэн Бээжинд төвлөрч байсан тул Юань гүрний үед холбогдох “Шао-лин сүмийн гэрэлт хөшөөний бичээс” (1314) Энэхү гэрэлт хөшөөний бичээс Хэнань мужийн Дэнфэн сианы Шао-лин сүмийг сэргээн засварлах үеэр газрын гүнээс олдсон гэрэлт хөшөөний бичээс юм.
Мөнх хааны мөнгөн зоос
Хижрийн 655 он буюу 1257 онд Ганжа хотод ( Одоогийн Азербайжан ) дэлдүүлжээ. Чингис хаан монгол бичгийг төрийн бичиг болгосон цагаас хойш Монголын Их хааны гаргасан зооснууд дотор монгол бичгээр бичсэн зоос үүнээс өөр одоогоор мэдэгдэхгүй байгааг харгалзан үзвэл энэ зоос нь Их Монгол улсын түүхийн төдийгүй монгол улсын бичиг соёлын түүхийн маш үнэт бөгөөд ховор дурсгал мөн болно. Одоогоор цорын ганц хувь мэдэгдэж байна. Нүүрэн талд: Мөнх хан. Хагаан илэ этил- Мөнххан. Хагаан бээр дэлдүүлэв. (турк хэлээр ) Ар талд: Калима. 22мм, 2.8гр. Ямар нэгэн каталог ороогүй, урьд өмнө нийтлэгдэж байгаагүй зоос. Онцгой ховор. Түүхийн ухааны доктор ( Ph.D ) Б. Нямаа ” Монголын эзэнт гүрний мөнгөн тэмдэгт ” УБ., 2011. 55- р тал. SILVER DIRHAM OF MONGHE KHAN. AR dirham of Great Khagan Monghe. Never published specimen. Ganja ( present day in Azerbaijan ) mint 6×5 AH ( probably 655 AH/ 1257 AD). Obverse: Mongol Legend in Mongol scrift: MONGHE KHAN- Monghe Khan. KHAGAAN ILE ETIL struck by Khagan (in Turkish) Reverse- Kalima. /холимог техник хамба хилэн муутуу, алтан бэх, акрилка/ – /30 х 22 /
Дөрвөн хэлээр бичсэн гэрэгэ
Монголын Их Хаадын Гэрэгэ буюу Олон улсад зорчих дипломат паспорт. GEREGE-DIPLOMATIC PASSPORT TO THE WORLD ISSUED BY THE GREAT MONGOL KHAANS. From the books-mongolian monuments in phags-pa scrift and uigar-mongolian script XIII-XVI centuries, by dr. D. Tumertogoo, 2006-2010. Проф. О. Нямдаваа ” ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААН ТҮҮНИЙ ӨВ ДЭЛХИЙН МОНГОЛЧУУД” УБ., 2017. 45-р тал. /хамба хилэн муутуу, алтан бэх, акрилка/ – /40 х 30 /
Гүег хааны захидал
Ватикан улс, Ватиканы нууц архив. Гүюг хаан 1246 оны 11-сард Ромын Папад хаягласан Монгол, Перс, латин хэлээр бичсэн хариу захидал. Папын шаардлагыг эрс няцааж, загалмайн шашинд орохоос татгалзан, Пап болон Европын удирдагчдыг өөрийн биеэр хүрэлцэн ирж дагаар орохыг сөргүүлэн шаардсан утга илэрхийлсэн. “Зарлигийг минь шашны их хаан ухаартугай. Корал хэмээх газар хурилдай хийж ахуйд та нар элч томилон гуйчлуулав. Гуйчлалыг чинь элчдэн сонсов. Та нар хэрвээ өөрийн үгэндээ суух болбол шашны их хаан чи биеэр ирж бидэн лүгээ учрах хэрэгтэй бөгөөд би та нарт засагт дурдаж бүхий зарлиг бүхнийг сонсгосугай. Бас надад угаалын ёсыг хүлээлгэх нь сайны ёс хэмээн та нар хэлэв. Та нар элч томилон гуйчилсан нь цэцэн болой. Гэвч бид таны гуйчлалыг ойлгоогүй болой. Бас та нар элч томилж, Та нар бүх Мажар ба Христосын мөргөлтний орныг эзлэв хэмээнэ. Би ихэд цочив. Бидэнд авч хэлбэл энэ нь аль хэр буруу аж? хэмээн надад хэлүүлэв. Эдгээр үгийг тань бид үл ойлгов. Чингис хаан хийгээд хаан миний бие басхүү элч томилон тэдгээр хоёр хүмүүсийг тэнгэрийн бошгыг дагатугай хэмээв. Гэвч тэдгээр хүмүүс тэнгэрийн бошгыг эс дагав. Чиний өгүүлэн бүхий тэдгээр хүмүүс их чуулган цуглаж, ихэд дээрэнгүй аашилж, манай элчийг алав. Тиймээс мөнх тэнгэрийн хүчинд, тэдгээр орны хүмүүсийг алсан бөгөөд устгасан болой. Харин зарим хүмүүсийг тэнгэрийн бошго ба түүний хүчээр аврав. Энгийн иргэдийг хэрхэн барих ба алах вэ? Чи өгүүлсэн бишүү? Би бол Христос мөргөлтөн. Дээд тэнгэрийг хайрлана. Байлдааныг жигшинэ. Гэтэл дээд тэнгэр чинь эл нүгэл хийсэн атал бас энэрэхүй сэтгэлийг өвөрлөнө гэснийг чи мэдэх үү? Чи ийм үг өгүүлсэн бөгөөтөл дээд тэнгэрээ хэрхэн таних вэ? Наран мандах орноос, наран шингэх орон хүртэлх бүх ертөнцийн тэнгэрийн хүчин маныг ивээв. Тэнгэрийн бошгоос гадуур хэн ч дураар үйлдэж үл болно. Одоо та нар бид болбол танай харьяат албат, эд хөрөнгийг дуртай өргөнө хэмээн үнэн сэтгэлээсээ хэлэх хэрэгтэй бөгөөд чиний харьяат ван нараа дагуулан нэг ч хоцролгүйгээр бидэнд бууж өгөх хэрэгтэй. Ийм болбол бид та нарыг эеэр дагагч хэмээн үзнэ. Хэрвээ та нар тэнгэрийн бошгыг үл даган, зарлигийг минь эсэргүүцвээс даруй дайсан хэмээнэ. Дээр дурдсан аливаа зарлиг бүхнийг ухаартугай. Хэрвээ буруу санаа өвөрлөвөл хэрхэхийг тэнгэр мэднэ” гээд захидлын эцэст болон захидлын дундах залгаасан дээр Монголын Их хааны Төрийн тамга даржээ. /хамба хилэн муутуу, алтан бэх, акрилка/ – /115 х 30 /
Боготолын гэрэгэ
“Боготолын гэрэгэ”- АНУ, Нью-Йорк хот, Метрополитан урлагийн музей. Энэхүү гэрэг нь мөнгөн үсэгтэй дугираг хүрэл гэрэг бөгөөд Оросын Томск хотын ойролцоо Боготол хэмээх газраас олдсон бөгөөд 1881 онд анх сонинд нийтлэгдсэнээр нийтэд мэдэгджээ. ТАЙЛБАР: “МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧИНД ХААНЫ ЗАРЛИГ ХЭН ЭС БИШИРВЭЭС АЛДТУГАЙ.” хэмээжээ. (Б.Түвшинтөгс, Г. Баттогтох нарын “Монгол Бичиг номын өв” 2017., УБ. 252-р тал.) Холимог техник: хамба хилэн муутуу, алтан бэх, акрилка, цавуу/ – /32 х 42/
Аргун хааны захидал
1289 онд Аргун хааны Францын IV Филип хаанд бичсэн захидал. Монголын Ил хаан Аргун (Чингис хааны дөтгөөр буюу отгон хөвүүн Тулуй эзний дөтгөөр хүү Үлэхү (Хулагу) хааны хүү Ил хаан Абага-ын хүү)- (1258 – 1291. III. 7)- аас Ромын пап IV Николай (Nicholas IV, латинаар: Nicolaus IV; 1227. IX. 30– 1292. IV. 4)-д 1290 онд явуулсан бичиг.
“Ил хааны эзлэн суугаа нутагт аливаа хүн бүгд өөрийн бичсэн номоор шашинаа шүтэн буй. Христосын ном тэнгэр тайгч нь үнэн билээ. Эцэг тань христосын номд үнэнч, эмэг тань сахилтай байсан бөлгөө. Христосын номд орох ажааму!” гэж захидалдаа бичсэн Ромын пап IV Николай (Nicholas IV, латинаар: Nicolaus IV)-н захидлын хариуд “Чингис хааны ургууд бид өөрийн монголжин дураар аж төрөн, сахилд орох, эс орох нь гагц Мөнх тэнгэр мэднэ. Сахилд орогсод нь таны мэт үнэн сэтгэлт ариун ард, мөнх тэнгэрийн христосын ариун номд бишрэн буй заа. Хэдий тийм ч бусад шашинтнууд Мөнх тэнгэрийг умартан худал, хулгай үйлдэх нь цөөн биш байна. Намайг сахилд орсонгүй гэж аягүйцэж байна уу. Гагц Мөнх тэнгэрт залбирал зүгээр буй заа” гэж Ил хаан Аргун дипломат зангаар хариулсан байдаг.
Абага хааны захидал
Монголчуудын Иран, Ирак, Бага Ази дахь засаглалыг бэхжүүлсэн Ил хаан Хүлэгү хаан билээ. Түүний ууган хөвгүүн Абага, Ил хаант улсын хоёр дахь “Ил хаан”-аар өргөмжлөгджээ. Сурвалжид түүнийг “Абага хан-Үлэхү ханы хамгийн сайн, их хүү нь билээ. Тэрбээр Сүлдүс овгийн Есөнжин хатангаас нарт хорвоод мэндэлсэн” гэдэг. Тэрбээр Хүлэгү хааныг дагаж Иран, Перс, Сирийн нутагт дайтаж явжээ. 1265 оны 6 дугаар сарын 19-нд өнөөгийн Ираны нутаг Перахан мужийн Цагаан нуурын дэргэд түүнийг хаан ширээнд суулгасан байна. Энэ үйл явдалтай холбогдуулан Византийн хаан Михаэл 1265 онд өөрийн охидын нэгэн болох Мария Деспина Палеологинаг Абага хаантай гэрлүүлэхээр илгээсэн гэдэг. Тэрбээр хаан сууринд суусны дараагаар Ил хаант улсын дотоод асуудлаас гадна гадаад харилцаанд ихээхэн анхаарч Египетийн Мамлюкууд Анатолийн Сельжукуудтэй, Византитэй, харилцах харилцаанд ихээхэн анхаарал хандуулж байжээ. Тэрбээр 1266 онд Бейбарст, 1268 онд Арагоны Жеймс ванд, 1271 онд Английн I Эдвард хаанд тус тус захидал илгээж байв. Мөн Зүчи хийгээд Цагаадайн угсааныхантай эрх ашгийн зөрчил зэрэг олон асуудал түүний хаанчлалын жилүүдэд анхаарлын төвд явж иржээ. Гэвч Алтан Ордны улс, Мамлюкуудын улстай ихээхэн зөрчил харилцаа үргэлжилж улмаар Алтан Ордны улсын цэрэгтэй 1265 оны 7 дугаар сард Абага хааны цэрэг Ногай болон Бэрхийн цэрэгтэй тулалдав. Энэ тухай “Судрын чуулган”-д, Тэрбээр Аксу нэртэй Цагаан мөрний дэргэд Кур голыг гатлаад хоёр цэрэг тулгарсан байна. Хоёр тал эгнээ болон тулалдав. …Бас Ногайн нүдэнд сум тусч цэрэг нь буруулан зугтааж явсаар Ширванад хүрч ирлээ. Абага хаан Кур голыг гатлаж байхад тэртээ талаас Бэрх гурван зуун мянган цэрэгтэй амжин тулж ирлээ. Абага хан дахин гол гарч энэ эрэгт ирээд голын гармыг тасал гэж тушаасан” гэжээ. Гол үертэй тул хоёр талын цэрэг тулалдалгүй байсаар Алтан Ордны цэрэг өөр замаар довтлохоор оджээ. Гэвч Бэрх (1257-1266) хааны гэнэтийн үхэл нь энэхүү дайныг зогсооход хүргэжээ. Абага хаан, Алтан Ордны Мөнх-төмөр (1266-1282) хаантай энхийн гэрээ байгуулж хоёр улсын дайн түр зогсов. Абага хаан, Алтан Ордны хийгээд Цагадайн хаадын довтолгоог амжилттай няцааж чадсанаар Ил хаант улс бүс нутагтаа бэхжих бололцоог буй болгож чаджээ. 1282 онд Абага хаан нас баржээ. Түүний улс төрийн бодлого нь шашны хувьд бөө, буддын шашинд таатай хандсан, христийн шашинд аядуу бодлого баримталж байсан ба энэ үед Ираны нутагт исламын шашны шиа-гийн урсгал дэлгэрэх нэгэн нөхцөл бүрджээ. (Л.Ганбат)
Чингисийн чулууны бичиг
Монголын уран бичлэгийн калиграфийн монгол бичгээр бичиж үлдээсэн хамгийн эртний дурсгалын нэг нь Чингисийн чулууны бичиг хэмээн алдаршсан, эдүгээ Санкт-Петербургийн Эрмитажид хадгалагдаж буй гэрэлт хөшөө чулууны бичээс юм. Гэрэлт хөшөөг 1224 он юмуу, эсхүл 1225 оны үед босгосон гэж судлаачид үздэг. Энэ түүхийн дурсгалт бүтээлийг судлаач Г. И. Спасский / 1783-1864 / Монголын эзэнт гүрний үед Есүнгэгийн сууж асан Хархираа хотын тууриас 1818 онд олжээ. Улмаар 5 мөр, 21 үг бүхий уг гэрэлт хөшөөг Нэрчүүгийн чулууны үйлдвэрт хүргэж, 1832 онд Нэрчүүгийн чулууны үйлдвэрээс Петербург хотноо шилжүүлж, олон нийтэд үзүүлжээ. Хадан дээр: “Чинггис хан-и сартагул иргэн дагулижу багужу хамуг монггол улус-ун нойод-и буга сочигай хуригсан-дур Есүнггэ ононодур-ун (онохдоо гэсэн утга) гурбан загуда гучин табун алдас-дур (тоогоор зохицдог байсны баталгаа) ондудла-га(онолоо)” “Чингис хааныг Сартуул иргэдийг дайлан мордож бууж хамаг монгол улсын ардыг Буга сочухайд хурсанд Есүнгэ 335 алдыг онолоо” гэж бичсэн ажээ. Эрдэмтдийн тооцоогоор энэ дурсгал нь 1220-1225 оны хооронд бичигдсэн бөгөөд тэр үеийн монголын сур харваачийн ур чадвар, амжилтыг мэдээлж, 1 алдыг тэр үеийн монголын дундаж эрчүүдийн алдалсан гарыг хэмжээгээр 160 см гэж үзвэл, ойролцоогоор 536 метр харважээ гэж үзжээ. Есүнгэ мэргэн /1190-1270/ Есүнгэ мэргэний эцэг Хасар /1164-1213/ Их Монгол улсыг байгуулахад онцгой гавьяа бүтээсэн бөгөөд түүхэнд гарамгай жанжин, мэргэн харваач, эгнэшгүй хүчтэнээр тэмдэглэгдэн үлджээ. Тухайлбал: Монголын нууц товчоонд “ Өүлэн эх … Хасар минь хав хүч эрдэмтэй тул Харавцаж гарсныг Харван оруулах бөлгөө Ойлон гарсныг Онтдож оруулах бөлгөө…” /244 зүйл/ хэмээсэн буй.
2021 оны 1 сард Иран улсын Тегеран хотод зохион байгуулсан Олон улсын Каллиграфичдын виртуал үзэсгэлэнд Монгол улсаас уран бичээч, каллиграфич “Титэм арт” академийн багш Э.Ариунболд оролцсон юм. Жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын арга хэмжээг цахимаар тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд энэхүү бүтээлүүдийг өөрийнх нь зөвшөөрлөөр хувийн архиваас нь та бүхэнд хүргэж байна. Үзэсгэлэнг бэлтгэсэн: Б.Шүрэнбагана