5. Улаанбаатар Хотын Нийтийн Төв Номын Сангаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг “Үндэсний бичиг үсгийн өдөр”

Улаанбаатар Хотын Нийтийн Төв Номын Сангаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг “Үндэсний бичиг үсгийн өдөр”-ийг угтан ЕБС-ын сурагчдын дунд зохион байгуулсан уралдаанд 52 бүтээл ирүүлснээс алдаагүй зөв, цэвэр хичээнгүй бичиж, тэргүүн байрыг Сант сургуулийн 8г ангийн сурагч Г.Хүслэн, дэд байрыг 72-р сургуулийн 12б ангийн сурагч Ш.Төмөрбаатар, гутгаар байрыг Сант сургуулийн 8г ангийн сурагч Г.Бодьгэрэл нар тус тус эзэлж, шагналыг Хотын Нийтийн Төв Номын Сангийн Олон Нийтэд Үйлчлэх Тасгийн эрхлэгч Б.Нацаг гардуулав. Идэвхитэй оролцсон бүх сурагчиддаа сурлагийн өндөр амжилт хүсэн ерөөе, Номын цагаан буян дэлгэрэх болтугай!