5 ДАХЬ УДААГИЙН НОМ СОЛИЛЦОХ ӨДӨРЛӨГ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

5 ДАХЬ УДААГИЙН НОМ СОЛИЛЦОХ ӨДӨРЛӨГ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

“Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчдыг номтой нөхөрлүүлэх, номын сангийн фондын баяжилтийг сайжруулах, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Номоо солилцъё” аяны тав дахь удаагийн өдөрлөг 2017 оны 05-р сарын 06-д Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор амжилттай зохион байгуулагдлаа.

Өдөрлөгийн үйл ажиллагаанд Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, “Номтой өглөө” клуб, “Өөрчлөлтийг чиглүүлэгч” (Coach Changer) төв зэрэг ТББ-гаас гадна 300 гаруй ном сонирхогч хувь хүмүүс, гадаадын иргэд оролцлоо. Өдөрлөгөөр номын солилцоогоос гадна номын худалдаа явагдсан бөгөөд Хотын төв номын сангийн хувьд 40 гаруй хүнтэй 70 гаруй номын солилцоо хийлээ.

Өдөрлөгийн үеэр НЗД-ын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын номын санд ном хандивлах аян өрнөсөн бөгөөд Хотын номын сангаас тус цогцолборын номын санд 32 ширхэг хүүхдийн ном хандивлалаа.

Энэхүү өдөрлөгийг сурталчилахаар МҮОНТелевиз, MNC зэрэг олон нийтийн хэвлэл, мэдээллийн байгууллагууд оролцлоо.

Мэдээ гаргасан: НБТҮТ-ийн эрхлэгч З.Төгсжаргал

dsc_2023

dsc_2028

dsc_2037

dsc_2044

dsc_2045

dsc_2070

45454

dsc_2113

dsc_1976

18361099_1286257468156116_1692696487_n

 

Vandan Tuvshintogtoh