Book Cafe-Mongolia төслийн номын сан/кафе/ нээлтээ хийлээ
Book Cafe Mongolia төслийн анхны номын номын сан/кафе/ өнөөдөр нээлтээ хийлээ. Улаанбаатар хотын нийтийн төв номын сан уг төслийг эхэлсэн цагаас нь дэмжсээр ирсэн бөгөөд 2014 оны Үндэсний номын баярын үеэр номын сангийн захирлын үүрэг гүйцэтгэгч асан С.Соёмбобаатарт The Book Cafe-Mongolia төслийг дэмжигч байгууллагын батламжийг гардуулж байв.
Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн зүгээс тус номын кафен номын сан хөмрөгийг баяжуулах зорилгоор Монгол болон гадаад хэл дээрх номуудыг хандивлаж, ном хэвлэлээ каталогжуулахад нь зориулж олон улсын шаардлага хангасан OpenBiblio буюу нээлттэй номын сан програм, мөн ном хэвлэлээ ангилахад нь DDC буюу Dewey Decimal Classification ангиллыг санал болгож, холбогдох заавар зөвлөгөөг өгч ажиллаж ирсэн юм.
Одоогоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй номын кафенууд дундаас ганцаараа номын кафег жинхэнэ утгаараа ажиллуулсан кафе гэхэд хэлсдэхгүй. Тэд хэдэн ном цуглуулаад түүнийгээ номын сан, номын кафе гэж нэрлэсэнгүй. Их ч бай бага ч бай номын сан хөмрөг үүсгэж олон нийтэд үйлчилж байгаа л бол номын сангийн системийн дагуу үүсгэх нь номын кафе, номын сан гэсэн нэрэндээ илүү тохирдог. Сүүлийн үед шинжлэх ухааны ямар ч систем, каталогжуулалт, ангилалгүй олон номын овоолгыг номын сан гэж нэрлэх хандлага нилээд дэлгэрэх болсон бөгөөд энэхүү ойлголтод өөрийн үйл ажиллагаагаараа “ҮГҮЙ ШҮҮ” гэж үлгэрлэж чадсанаараа бусдаасаа онцлог байж чадлаа.
Энэхүү кафен өдөр тутмын үйл ажиллагаанд Улаанбаатар хотын нийтийн номын сан оролцохгүй, гардан хийхгүй байгаа ч дээр дурдснаар номын сангийн мэргэжлийн чиглэлээр заавар зөвлөгөө өгч буй явдал нь тэднийг тогтовортой үйл ажиллагаа явуулахад нь туслах, цаашлаад нийслэлийн хүн амд номын сангийн үйл ажиллагааг хүргэх, илүү олон хүнийг номын сангийн үйл ажиллагаанд хамруулахыг зорьсон үйл явц давхар явж буй хэрэг юм.