Хүүхдийн номын хямдралтай, үзэсгэлэн худалдаа болно

Хүүхдийн номын хямдралтай, үзэсгэлэн худалдаа болно

#УНШЛАГЫГ_ДЭМЖИХ 2021 төслийн хүрээнд Хүүхдийн Номын хямдралтай ҮЗЭСГЭЛЭН худалдааг НИТХ-ын төлөөлөгч, Монгол хүн аяны санаачлагч Дашнямын Мөнхжаргалын дэмжлэг, оролцоотойгоор 2018 оны 12 дугаар сарын 01, 02 ны Бямба, Ням гарагт Нийслэлийн Соёлын Төв Өргөө, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын санд(UB Public Library – Хотын Төв Номын Сан) зохион байгуулах гэж байна.

Нийслэлийн бүх номын дэлгүүр, хэвлэлийн газрууд нэгэн дор хамгийн өндөр хямдралтай НОМЫН ҮЗЭСГЭЛЭН, ХУДАЛДААГ Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд, хүүхэд залуучууд та бүхэнд зориулан гаргана.

Амралтын өдрөөрөө гэр бүлээрээ номын санг зорьж хүүхдэдээ номын хишиг хүртээхийг урьж байна.

 

Vandan Tuvshintogtoh