Номын санчид “Номын сангийн үйлчилгээ ба Зохиогчийн эрхийн асуудал”-аар лекц сонслоо

23232

National Arts Council Of Mongolia Монголын Үндэсний Урлагийн Зөвлөл-ийн урилгаар Ulaanbaatar International Film Festival-UBIFF-ыг тохиолдуулан Монгол улсад хүрэлцэн ирсэн АНУ-ын оюуны өмчийн хуульч, Колумбын их сургуулийн Зохиогчийн эрхийн хэлтсийн захирал Кеннет Круз Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 22 байгууллагын 90 гаруй номын санч, мэдээллийн ажилтанд “Номын сангийн үйлчилгээ ба Зохиогчийн эрхийн асуудал” сэдэвт лекц уншлаа.

dsc_4376

Лекцийг UB Public Library – Хотын Төв Номын СанНээлттэй Нийгэм ФорумMongolian Libraries Consortium – Монголын Номын Сангуудын Консорциум Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/ хамтран зохион байгууллаа.

Тэрээр Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гишүүн 191 орны Зохиогчийн эрхийн хуульд судалгаа, шинжилгээ хийсэн нэгэн бөгөөд Монгол улс Зохиогчийн эрхийн хуулийн хувьд “ерөнхий заалттай буюу тодорхойгүй заалттай” улс орны тоонд багтаасан байна. Мөн энэхүү байдлыг хэрхэн шийдвэрлэх тараарх арга туршлагаас танилцууллаа.

Түүний судалгааны ажлыг үзэх бол дараах хаягаар хандна уу!!!

http://www.wipo.int/meetings/en/doc_details.jsp…

dsc_4386

Уулзалтын төгсгөлөөр шинээр батлагдахаар төлөвлөгдөж буй Зохиогчийн эрхийн тухай хуульд Монголын номын санчдын зүгээс хэлэлцүүлэг зохион байгуулж нэмэлт, санал оруулах талаар ярилцлаа.

dsc_4387