Д.Гоомарал: Оюун ухаан оршин бус байдаг гагцхүү хүн өөрөө түүнийг олж авах ёстой бол ном уншихын утга нь үүнийг хэмээн боддог.

Иргэншил: Монгол

Овог нэр: Далх-Очирын Гоомарал

Эрхэлж буй ажил, албан тушаал: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей. Урлагийн түүхч, ЭША. 

Таны хүсч байсан мэргэжил өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа уу?

Гадаад дотоод шалтгаанаас хамаарсан жижиг зөрүүнүүд байдаг боловч хүсэж байсан мэргэжлээрээ суралцсан нь одоогийн мэргэжилд минь суурь болсон.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

Үлгэрийн ном уншиж байсан байх.

Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

“Writing as Sculpture” хэмээх ном надад Урлаг ба Шашин ы талаарх ойлголт үзэл санааг маш сонирхолтойгоор тайлбарлаж хөтөлсөн.

Таны ширээний ном?

Ямар ч үед өөрт минь тус болдог ном бол дэлхийн түүхийн ном байдаг. Гэвч түүхийг хамгийн энгийнээр бичсэнээр нь Ж.Неру-гийн Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл ном байна. Мөн ямар ч үед сөхөөд харахад ач тустай байдгаар нь Ажа гэгээний  “ үүлэн чөлөөний нар”  хэмээх ном байна.

Та ямар ном бүтээсэн бэ? Бүтээхэд оролцсон бэ?

“Хосгүй үнэт бүтээлүүд” 

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

V Богдын намтар

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Гэртээ унших их тухтай санагддагаа.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

Номын чухал хэсгийг хуудасны аль талд дээр доор хаана нь бичсэн байна вэ гэдгийг тогтоож авдаг дараа нь номоо хаадаг. Үргэлжлүүлэн санахыг оролдож тогтоохыг хичээдэг.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

Мял Богдын намтар хэмээх номыг санал болгож байна. Буддын шашны хэмээх хандлагаас илүүтэйгээр амьдралын тухай бидний үзлээс өөрөөр өргөн хүрээний ойлголтыг өгөх болов уу гэж бодож байна.

Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

Энэтхэгийн нойда хотын номын сангийн үнэмлэх, УБХТНС, МҮТНС

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?

Бор нимгэн цаасан дээр хэвлэгдсэн богино өгүүллэгийн түүвэр.

Цаасаар уншиж байна уу? Цахимаар уншиж байна уу?

Цаасаар олдвол уншаад олдохгүй бол цахимаар уншиж байна.

Унших дуртай зохиолч?

Ш.Ванчаарай.  Шолохов. Кобо Абэ. Виржиниа Вүүлф, Орхан Памук.

Уншихыг төлөвлөж буй ном?

Ц.Отгонбаяр “Ногоон дэвтэр ” арван цуврал номыг уншихыг төлөвлөж байна.

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

Д.Нацагдорж  Харанхуй хад зохиолын Ина нь зүүд болон бодит амьдралын дундын дүр учраас дуртай.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Оюун ухаан оршин бус байдаг гагцхүү хүн өөрөө түүнийг олж авах ёстой бол ном уншихын утга нь үүнийг хэмээн боддог.

 

Vandan Tuvshintogtoh