“Хамтдаа хөгжье” уулзалт лекц болж өнгөрлөө

“Хамтдаа хөгжье” уулзалт лекц болж өнгөрлөө

Монголын номын сангуудын консорциум сар бүр зохион байгуулдаг сургалтаа, Улаанбаатар хотын нийтийн төв номын санд, “Хамтдаа хөгжье” уриатай зохион байгууллаа.

Уулзалтанд хот хөдөөгийн 70 орчим номын санчид хамрагдаж “Нийгмийн даатгал”, “Номын сангийн үйлчилгээнд нэвтэрч буй шинэ технологи”, “Харилцаа, хандлага”-ын чиглэлээр номын дуу сонслоо. Гэгээ сургалтын төвийн үүсгэн байгуулагч орчуулагч Д.Болдбаатар сургалтанд хүрэлцэн ирсэн номын санчдаас нэг номын санчийн хүссэн гадаад хэлийг хүссэн түвшинд нь үнэгүй сургахаар боллоо.

Энэ үеэр Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Монголын номын сангуудын консорциум хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан Монголын номын сангуудын консорциумын гишүүнээр элслээ.

Ингэснээр тус хоёр байгууллага “Номын сангийн ажилчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр судалгааны ажлыг хамтран зохион байгуулах”, “Иргэдийн мэдээлэл авах чадварыг дээшлүүлэхэд номын сангийн оролцоог нэмэгдүүлэх номын сангийн үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх санаачлага гаргах, төсөл боловсруулж, туршилт хэрэгжүүлэх”-ээр боллоо.

uulzalt

dsc_68999
Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал А.Эрдэнэбат Монголын номын сангуудын консорциумын гишүүний батламжийг гардаж авлаа.
dsc_69011
СУИС-ийн Соёлын сургуулийн багш Т.Хайдав ” Номын сангийн үйлчилгээнд нэвтэрч буй шинэ технологи” сэдвээр лекц уншив
dsc_69101
АШУҮИС-ийн докторант Б.Мягмардагва “Хамгийн чухал нь хандлага” сэдвээр лекц уншлаа
Нийгмийн даатгалын Ерөнхий газрын сургалт хариуцсан мэргэжилтэн н.Нарантуяа
Нийгмийн даатгалын Ерөнхий газрын сургалт хариуцсан мэргэжилтэн н.Нарантуяа
 

Vandan Tuvshintogtoh