“Happy book day”

“Happy book day”

😊 2023.04.18 “Дэлхийн номын өдөр айсуй”Зохиолч уншигчдын уулзалт” өнөөдөр болно.😊“Дэлхийн номын өдрийг ном уншихыг сурталчлах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.“Дэлхийн номын өдрийг угтан” Хүүхдийн уншлагын танхимаас, Нийслэлийн ЕБС-ийн ЧД-ийн 49-р сургуулийн Батмөнх багштай 2а, Болормаа багштай 4г ангийн сурагчид болон эцэг эхийн урилгаар Монголын зохиолчдын хорооны мэргэжилтэн, Хүүхдийн зохиолч П.Наранбаатар “Бага насны хүүхдийн хэл ярианы хөгжил, ярих чадварыг үлгэрээр дамжуулан хөгжүүлэх вэ?, “Ном уншихын ач тус”-ын тухай хүүхэд багачуудтай хамтдаа ярилцана. Хаана: Нийслэлийн ЕБС-ийн 49-р сургууль, 2а,4г бүлгийн нийт 65 сурагчдад Хэзээ: 2023.04.18ны өдрийн 14.00 цагт Сурагчид “Номын жим аялалд хамрагдаж, анги хамт олноороо номын сангийн уншигчийн карт нээлгэж, номтой нөхөрлөж, номын сайн нөхөд болно. Мөн номын санч эгч нь хүүхэд багачууд та бүхэндээ монгол ардын үлгэрээс уншиж, харилцан ярилцана. Сурагчдад “Хүүхэд залуусын сэтгэлгээг хөгжүүлэх 32 ширхэг номоор зөөврийн номын сангийн үйлчилгээ үзүүлэн, номын сангаа сурталчлана.Ном уншсан хүүхэд бүхэн энэрэл хайрыг амталж, ухаарал төлөвшлийг олох болтугай!😊

 

Tsog