Цагаан сарын мэндчилгээ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Begzsuren   
2011 оны 2-р сарын 02, Лхагва гариг, 10:07

Хотын нийтийн номын сангууд 2011-2-7 өдрөөс цагийн хуваарийн дагуу ажиллана. Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

(2/2/2011 1:44:07 PM) tsyanjin9:
Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж
Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах аав ээждээ
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй
Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгоорой.saikan shineleerei.

(2/2/2011 12:54:30 PM) baganuur_gm:
Найман зууны түүхийг Нар зөв хурайлсан
Намхан хүлэгээ унаж Дэлхий зулайд омoгшсон
Нар сүлдтэй Монгол түмэн минь бар жилээн үдэж
Настан буурлаан цэнгүүлэн Туулай жилээ угтаж байна
Нар хурайлж цэнгэлдэх дэлхийд ганцхан монгол заяа
Наран тойрогт алдарахгүй Эзэн Чингэсийн угсаа
Сааршгүй сайныг билэглэх эцэг дээдсийн заншилтай
Сайхан бүхнийг ерөөх энх мэндийн учиралтай
Монгол түмэн минь сар шиндээ сайхан шинэлээрэй

(2/2/2011 11:34:53 AM) gabii5818:
Жаран жараны түүх жаргал хурайлж уухайлна
Жаахан шаргын аялгууг гэгэлзүүлсхийгээд уяруулна
Жавар салхины үзүүрийг анхны төл амирлуулна
Жалгын цасыг сөхөж яргуйн зүүд өндөлзөнө
Гартаам манан хөөргийг голомт тойруулан зөрүүлээд
Гарч байгаа жилийн өнгө төрхийг хэлэлцэнэ үү
Гадаа гэртгүй гоё дээлтэй хүүхдүүд тоглоод
Ганцхан Монгол орны тэнгэр хангай уярна уу
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье
Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье


(9:24:52 AM) togsoo_67:
Есөн товчтой дээлээ эвхээсийг нь гаргаж өмсөөд
Нарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүслээд
Саран хэлбэртэй малгайгаар тэргүүн юугаан гоёод
Сайхан жилийн өглөөг амар мэнд угтаад
Аагтай шаргал цайг нарны туяатай самарч
Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд
Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж
Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах аав ээждээ
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй
Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгоорой

(9:44:25 AM) r_nurtai:
hamgaas erhem Tanidaa
Irj bui tuulai jildee hotlooroo amar amgalan, eruul enh, az jargalaar duuren baihyg husie. Sar shinedee saihan shineleerei.
hundetgesen, NURKA ni

(9:53:13 AM) Davaa:
Төрлөөрөө түвшин амгалан
Элгээрээ энх амгалан
Төр улсаараа элбэг дэлбэг
Төрөл садан хотлоороо сайхан шинэлээрэй!

(10:03:46 AM) Batkhuu enkhjargal Undesnii NSan:
Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч,
Уудам хєх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж,
Учран золгох хvн бvртээ сэтгэлийн сайхан vгийг бэлэглэж,
Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй


(1:46:47 PM)
bex_zex:
Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь
Дорнын зурхайгаар мөрөө гаргаж
Долоон бурхандаа дээжээ өргөж
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож
Дэлгэр сайхан сэтгэлтэй
Дээл бүсэн гоёлтой
Дэлхий тэнийм баясгалантай
Дээдэс нялхаст бэлэгтэй
Хоймортоо нарны бурхадтай
Хажуудаа насны бурхантай
Эрүүл энх саруул сайхан

(2/1/2011 9:45:51 AM) bayara_d:
Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл
үлдэж, угтах баяр айсуй
Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь
Дээдэс
өвгөддөө хүндэтгэн золгож
Д
үүрэн жаргалтай түвшин амгалан
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Дэлгэр сайхан сэтгэлтэй
Дээл бүсэн гоёлтой
Дэлхий тэнийм баясгалантай
Дээдэс нялхаст бэлэгтэй
Хоймортоо нарны бурхадтай
Хажуудаа насны бурхантай
Эрүүл энх саруул сайхан
Эрч дүүрэн сэтгэл түвшин
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

 

Бар жилийн мэндчилгээнээс орууллаа.

Сар шинийн ерөөлийн үгс танд эрч хүч, эерэг энерги өгнө:

(3:48:36 PM) Bayarsaikhan:
Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өвгөд халуун ам бүлээрээ цуглан
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй.

Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурамсан баяр
Шинийн нэгэн хэмээх эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй

 

(9:29:23 AM) tsyanjin9: Sain bna uu
Hadgan tsenher tengeriig evhen zolgok uchral deer
Hatan uvliin zavrig huraan zolgok eruul deer
Huh mongol dayaraa deedlen urguk tsatsal deer
Havrin tergyyn sar jargal tsatsaruulan aisuu
Sar shindee saikan shineleeree
 

(2/12/2010 8:26:26 PM) bunjiga:

Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч,
Уудам хєх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж,
Учран золгох хvн бvртээ сэтгэлийн сайхан vгийг бэлэглэж,
Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй.
(2/17/2010 9:10:31 AM) mcl_begee: тэр ерөөл бат сайхан оршиг ээ!

(2/13/2010 4:58:08 PM) Bekhbayar Bayandalai: Ирж буй Туулай жилдээ
Дээрээ тэнгэрийн нартай
Дэргэдээ ханийн нартай
Өвөр дээрээ үрийн нартай
Өөдлөн дэвшиж, өсөн дэвжиж яваарай
Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 2-р сарын 05, Бямба гариг, 12:46
 

Twitter

Twitter Image

Facebook

Statistics

Гишүүд : 4
Мэдээлэл : 518
Вэб холбоос : 160
Мэдээллийг Үзсэн Тоо : 417361

Суурилсан: Joomla!. Designed by: joomla templates 1.5 web hosting Valid XHTML and CSS.