IV дэх удаагийн “Mongolian library Update: Номын санчдын зөвлөгөөн” болно

untitled-1
Монголын номын сангуудын консорциумаас “Mongolian library Update: Номын санчдын зөвлөгөөн”-ийг 2014 оноос эхлэн жил бүр зохион байгуулах болсон билээ. Энэ жил IV дэх удаагаа “Mongolian library Update: Номын санчдын зөвлөгөөн”-ийг 2017 оны 5 сарын 26-нд Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд зохион явуулах гэж байна.
Зөвлөгөөн “Номын сангийн салбарын хүний нөөцийн хөгжлийн асуудал”, “Номын сангийн салбарын нэр томьёо асуудал”, “Номын сангийн үйлчилгээ, оюуны өмч”, “Номын сангийн програм хангамжийн хөгжлийн чиг хандлага” гэсэн сэдвүүдээр явагдна.
Энэ удаагийн зөвлөгөөнийг БСШУСЯ, СУИС-ийн Соёлын сургууль, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Програм хангамж, вэб дизайны Вольвес ХХК, Springer Nature, EBSCO зэрэг дотоодын болон олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
 Мэдээллийг 99041577, 99814424, 88901644 утсаар лавлана уу.