“Хөх уулсын хүүрнэл” сэдэвт уулзалт болно

“Хөх уулсын хүүрнэл” сэдэвт уулзалт болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу “Үндэсний номын баярын өдөр”-ийг орон даяар 8 дахь жилдээ зохион байгуулж байна.

Уг баярын хүрээнд СГЗ, Д.Нацагдоржийн шагналт зохиолч, хаадын түүх судлаач Д.Жамъяантай (Jamiyan Damdin) 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр “Хөх уулсын хүүрнэл” сэдвийн дор уулзалт ярилцлага хийхээр боллоо. Тэрээр хаадын түүх судлалаар “Тэнгэрийн чулуу” (Амбагай хаан), “Чингис хааны мэнгэ”, “Өгөдэй хаан”, “Сарны шувуу”, “Хубилай цэцэн хаан”, “Чорос”, (Галдан бошигт хаан) “Хулан хатан” зэрэг роман бүтээжээ.

Мөн Монгол, Япон улсын хамтран бүтээсэн “Чингис хаан” бvрэн хэмжээний уран сайхны киноны гvйцэтгэх продюссераар ажиллаж байжээ.

“Хатагины цагаан чоно” хэмээх СГЗ, нэрт гүүш Го.Акимаас “Урианханы хөх чоно” хэмээх алдарыг хүртсэн эрхэм уран бүтээлч, “Хөх уулсын хүүрнэл”-ийг хүрэлцэн ирж сонсож, сонор юугаан мялаахыг урьж байна.

 

Vandan Tuvshintogtoh