Номын сангийн эрхэм уншигчид, номын садан та бүхэнд шинэ оны мэнд дэвшүүлье.
Хүж дэлхийд гэрэл гэгээ цацруулсаар шинэ жил, шинэ он айсуй. Хүмүүн төрөлхтөнтэй зэрэгцэн орших юм бүхэн нэгэн насыг нэмлээ. Нарт энэ орчлонгийн яруу эгшиглэнт, сод авъяаст хүмүүсийн хамгийн сайн сайхан, нандин гоо бүхэн гагцхүү номын хуудаснаа гэрэлтэн бид бүхнийг мөнхийн гэгээн ирээдүй алсруу хөтөлж байна. Хөх Монголын охид хөвгүүдийн ухаан оюун өнө мөнхөд эрдэм мэдлэгээр гийж байх болтугай.
Номын сангийн эрхэм уншигчид, номын садан та бүхэнд шинэ оны мэнд дэвшүүлье.
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал Дашбалбарын ИНДРА