Улаанбаатар хотын төв номын сан “Мөнх тэнгэр” Монгол туургатны соёл, урлагийн их наадамд оролцлоо

Улаанбаатар хотын төв номын сан “Мөнх тэнгэр” Монгол туургатны соёл, урлагийн их наадамд оролцлоо

“Мөнх тэнгэр” Монгол туургатны соёл, урлагийн их наадмыг энэ сарын 6-наас 8-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болж өнгөрлөө. Наадамд Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Шиньжян Уйгарын Өөртөө засах орон, Хөх нуур муж, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Алтай, Сахагийн Бүгд найрамдах улсын нийт 200 гаруй төлөөлөгчид, Монгол Улсын мэргэжлийн урлагийн уран бүтээлчид болон соёлын биет бус өвийн өвлөн тээгчид, соёлын үйлдвэрлэл эрхлэгчид оролцлоо.

Наадмын үеэр Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн тасаг салбарын ажилтнууд, Нийслэлийн Соёл Урлагийн Газартай хамтран явуулдаг “Номоо солилцъё” өдөрлөгийг зохион байгуулж, “Монгол туургатны өв соёл” сэдвийн дор номын үзэсгэлэн, ЕБС төгсөгчдөд мэргэжлээ хэрхэн сонгох зөвлөгөө өгч ажиллалаа.

36870036_671114869908345_5697212438118662144_n

36825345_2114524125256212_7045576524019269632_n

36823241_2114524261922865_5732588696461377536_n

36751498_2270368309670546_1786464605657104384_n

 

Vandan Tuvshintogtoh