Найман сарын Номоо солилцъё өдөрлөгт Намянжү хотын иргэд оролцоно

Найман сарын Номоо солилцъё өдөрлөгт Намянжү хотын иргэд оролцоно

Нийслэлийн Соёл Урлагийн ГазарUB Public Library – Хотын Төв Номын Сан хамтран зохион байгуулдаг НОМОО СОЛИЛЦЪЁөдөрлөг 2018 оны 08 сарын 04-ний өдрийн 10-16 цагийн хооронд Улаанбаатар хотын нийтийн төв номын санд болох гэж байна.

Өдөрлөгийн үеэр ах дүү хотын харилцаатай БНСУ-ын Намянжү хотын сайн дурын иргэдээс бүрдсэн ажлын хэсэг хүрэлцэн ирж оролцох юм. Энэ үеэр Улаанбаатар хотын төв номын сангийн үйл ажиллагаатай танилцах, Намянжү хотын номын сангийн үйл ажиллагааг танилцуулах, Намянжү хотын номын булан нээх, хүүхдийн ном бэлэглэх, ном солилцох зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдана.

Нийслэлийн иргэд та бүхнийг хүрэлцэн ирж номоо солилцохыг урьж байна.

 

Vandan Tuvshintogtoh