Зурагт ном яагаад чухал вэ? цуврал уулзалт ярилцлагад урьж байна.

Зурагт ном яагаад чухал вэ? цуврал уулзалт ярилцлагад урьж байна.

UB Public Library – Хотын Төв Номын Сан, Монсудар хэвлэлийн газар хамтран эцэг эхчүүдэд зориулсан “Зурагт ном яагаад чухал вэ?” цуврал уулзалт ярилцлагыг зохион байгуулах гэж байна.

Хамгийн эхний арга хэмжээгээрээ бид “Бумбардай” цуврал номыг сонгон эцэг эхчүүд, уг цувралыг эрхлэн гаргаж буй Нүүдлийн зурган өгүүлэмж сан мөн Монсудар хэвлэлийн газрын Жангар хүүхдийн номын редакцынхан оролцсон уулзалт хэлэлцүүлэг хийх бөгөөд уншигч, эцэг эхчүүд та бүхнийг урьж байна.

Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр хүүхдийн номууд, хүүхдэд зориулсан контентууд зөвхөн гоё, хөөрхөн дүрүүд, баатруудыг л хүүхдэд үзүүлдэг. Эцэг эхчүүд ч мөн хөөрхөн, гялалзсан зурагтай, өөрт нь таалагдсан номуудаа хүүхдэдээ сонгодог. Гэвч хүүхдийн хувьд энэ нь тийм ч чухал биш байдаг тухай хөндөн ярилцах юм.

УУЛЗАЛТ: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цагаас болно.
 

Vandan Tuvshintogtoh