Сутай зүгийн суут найрагчтай уулзна

Сар бүр уламжлал болгон явуулдаг Д.Нацагдоржийн шагналт зохиолчтой хийх уулзалт өдөрлөгийн энэ удаагийн зочноор МУСГЗ, МЗЭ-ийн шагналт, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Б.Хүрэлбаатар оролцох бөгөөд уулзалт 2018.09.25-нд 15.00 цагаас болох тул яруу найргийн мөнхийн бишрэгч, номонд шимтэн дурлагч болон номын сангийн эрхэм уншигч та бүхнийг урьж байна.