Галт тэргээр зорчихдоо Дэлхийн болон Монголын сонгодог зохиолуудыг шимтэн уншаарай.

Галт тэргээр зорчихдоо Дэлхийн болон Монголын сонгодог зохиолуудыг шимтэн уншаарай.

Монголын Зохиолчдын Эвлэлийн 90 жилийн ой, “Болор цом-36” наадам давхцан яруу найргийн хур буусан “Номтой галт тэрэг” Улаанбаатар хотоос Говь-Сүмбэр аймгийн Чойр өртөө хүртэл аялаад ирлээ.

“Оюунлаг төрийн албан хаагч” аяны хүрээнд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачлагаар хэрэгжиж буй “Номтой галт тэрэг” зөөврийн номын сангийн үйлчилгээгээр УБТЗ-ийн ажилтнууд, зорчигчдод Дэлхийн сонгодог болон Монголын Болор цомын эзэд, яруу найрагчдын бүтээлүүдээс бүрдсэн нийт 36 ширхэг номоор зөөврийн номын сангийн үйлчилгээ  үзүүллээ. Цаашид энэхүү үйлчилгээг УБТЗ-ийн ажилтнуудтай хамтран явуулахаар болоод байна.

Зөөврийн номын сангийн үйлчилгээг төв номын сангийн ахлах номын санч Н.Эрдэнэбилэг хариуцан ажиллалаа.

49897464_2209844075898647_1026445772985466880_n
Ахлах номын санч Н.Эрдэнэбилэг
 

Vandan Tuvshintogtoh