“Цагаан сүүний домог” киноны хэлэлцүүлэг, уулзалт болно

“Цагаан сүүний домог” киноны хэлэлцүүлэг, уулзалт болно

Д.Нацагдоржийн болон С.Буяннэмэхийн нэрэмжит шагналт зохиолч Цэрэнтулгын ТҮМЭНБАЯРЫН зохиол, Ардын жүжигчин, Урлагийн гавъяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч, найруулагч Гомбожавын ЖИГЖИДСҮРЭНГИЙН найруулга “Цагаан сүүний домог” киноны хэлэлцүүлэг, уулзалт 2018 оны 10 сарын 11-ний өдрийн 18 цагт Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд болно.

Энэ сарын Д.Нацагдоржийн шагналт зохиолчтой хийх уулзалт Д.Нацагдоржийн шагналт хоёр зохиолчтой хийж буйгаараа, өгүүллэгээс дэлгэцийн бүтээл болсон хамтын бүтээл дээр тулгуурлан зохиогдож байгаагаараа өмнөх саруудын уулзалтаас онцлог юм.

Эрхэм уншигч, үйлчлүүлэгч та бүхнийг хүрэлцэн ирж нэгэн оройг утга зохиол хийгээд урлагийн ертөнцөөр аялахыг урьж байна.

 

Vandan Tuvshintogtoh