“Нийслэлийн түүх гэрэл зурагт” зургийн үзэсгэлэнг АНУ-ын элчин сайд тэргүүтэй 120 гаруй хүн үзэж, сонирхлоо

“Нийслэлийн түүх гэрэл зурагт” зургийн үзэсгэлэнг АНУ-ын элчин сайд тэргүүтэй 120 гаруй хүн үзэж, сонирхлоо

Нийслэлийн түүхт 380 жилийн ойд зориулан Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Улаанбаатар хотын музейн хамтран гаргасан “Нийслэлийн түүх гэрэл зурагт” зургийн үзэсгэлэнг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Майкл С. Клечески, Философийн ухааны доктор Б.Батчулуун нар үзэж, сонирхон Улаанбаатар хотын талаар өөрийнхөө дурсамж, сэтгэгдэлээ хуваалцлаа.

Нийслэлийн иргэд, хүүхэд залуучуудад, нийслэл хотынхоо түүх соёлтой танилцах, мэдэж авахад туслах зорилго бүхий тус үзэсгэлэнг долоон хоногийн хугацаанд нийт 120 гаруй хүн үзэж сонирхлоо.

АНУ-аас Монгол улсад суух элчин сайд Майкл С. Клечески, номын санч Н.Эрдэнэбилэг нар
Философийн ухааны доктор Б.Батчулуун, номын санч Н.Эрдэнэбилэг нар
Зургийн үзэсгэлэн

 

Vandan Tuvshintogtoh