Алслагдсан дүүрэг, хороод, зусланд “Зөөврийн номын сан”-гийн үйлчилгээг хүргэх ажил эхэллээ

Алслагдсан дүүрэг, хороод, зусланд “Зөөврийн номын сан”-гийн үйлчилгээг хүргэх ажил эхэллээ

Улаанбаатар хотын нийтийн төв номын сан энэ зуны анхны “Зөөврийн номын сан”-гаа Хан-Уул дүүрэгт ажиллуулснаар эхэллээ. Номын сангийн тухай хуульд заасны дагуу энэ зун зуслангийн хэд хэдэн газар “Зөөврийн номын сан” ажиллуулах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна.

Тус номын сангаас ХУД-ын 12 хорооны нутаг дэвсгэрт байрлах 12-н жилийн сургалттай 10-р сургуулийн багш, сурагч, ажилчдад “Зөөврийн номын сан” -гийн үйлчилгээг хүргээд ирлээ.

Зөөврийн номын санг нь алслагдсан дүүргийн иргэд, хүүхэд, залуучуудад номын сангийн үйлчилгээг тэгш хүргэж, хүртээмжийг нэмэгдүүлэх, номын сангаас гадуурх уншигч, хэрэглэгчдийн хүрээг өргөжүүлэх зорилгоор ажиллуулдаг билээ.

Энэ удаагийн зөөврийн номын сан үйлчилгээг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүртэл зохион байгуулж байгаа бөгөөд уран зохиол болон сэтгэл судлалын чиглэлээрх 90 орчим номоор үйлчилж байна.

dsc_4032

Сурагчид зөөврөөр ирсэн номын үйлчилгээг авч байна.

dsc_4080

 Номын санч Н.Эрдэнэбилэг Б.Санжаасүрэн нар “Зөөврийн номын сан”-гаар үйлчлэв.

 

dsc_4052

Америк боловсролын зөвөлгөөний төвийн зөвлөх Б. Баярцогт “Америкт суралцах таван алхам” сэдвээр 9-10-р ангийн хүүхдүүдэд зөвөлгөө өгч танилцуулга хийлээ.

 

Ж. Мөнгөнзул