Зуслангуудад Зөөврийн номын сангийн үйлчилгээ хүргэж байна

Зуслангуудад Зөөврийн номын сангийн үйлчилгээ хүргэж байна

Сурагчдын зуны амралтыг тохиолдуулан Улаанбаатар хотын нийтийн төв номын сан Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай хамтран зуны хугацаанд хүүхдийн зуслангуудад Зөөврийн номын сан ажиллуулах төлөвлөгөө гарган ажилалаа. Тухайлбал:

  1. Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сангаас Нарс зусланд зөөврийн номын сан ажилуулсан юм. Зөөврийн номын сан ажиллуулах хугацаанд 12-16 насны Монгол, Хятад, Өвөр Монгол хүүхдүүд амарч байсан бөгөөд тэдний нас сэтгэхүйн онцлогт тохирсон хятад, крилл, монгол бичиг дээрх 80 гаруй номоор үйлчилгээ үзүүллээ. 20706863_1478654412172507_655141110_n
  2. Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангаас Тэрэлжийн Нарлаг зусланд 6-18 насны хүүхдүүдэд 100 гаруй номоор үйлчиллээ. Зөөврийн номын сан ажиллуулахдаа Хүүхдэд уран сайхан, гоо зүйн мэдлэг олгоход баримтлах уран бүтээлийн жагсаалтад багтсан зохиол бүтээлүүдийг түлхүү багтаасан болно.20527197_681125448739873_1165241968_n

Хүүхдийн зуслангууд хааж эхэлж буйтай холбогдуулан алслагдсан дүүрэг хороод, эмнэлэг, асрамж, амралтын газрууд, хорих байгууллагууд Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн 70115700, 70115705 тоот утсаар захиалга, хүсэлтээ ирүүлж, биечлэн уулзаж Зөөврийн номын сангийн үйлчилгээ авч болохыг уламжилж байна.

 

Vandan Tuvshintogtoh