ОЛОН НИЙТЭД ҮЙЛЧЛЭХ ТАСАГ

Олон нийтэд үйлчлэх тасаг нь анх “Фонд үйлчилгээний тасаг” нэртэйгээр үйл ажилгаагаа явуулж байгаад 2007 оноос Олон нийтэд үйлчлэх тасаг болсон.

Тус тасаг нь:

  1. Уншигч бүртгэл,
  2. Үндсэн фонд,
  3. Угтах үйлчилгээ,
  4. Уншлагын А, Б танхим,
  5. Хүүхдийн уншлагын танхим,
  6. Сонин уншлагын булан,
  7. Америкийн соёл мэдээллийн төв,
  8. Хөтөлбөрийн танхим,
  9. Лавлагаа -Номзүйн үйлчилгээ
  10. Maker Space танхим гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

Нийт 16 номын санчтай үйл ажилгаагаа явуулж байна.

Иргэдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор орчин үеийн техник технологиор тоноглогдсон Maker Space танхимыг нээн, 3D загварчлал Ардуйно төсөл, Лего програмчлах ганцаарчилсан сургалт, Дахин загварчлах сургалт хөтөлбөрт суурилан төрөл бүрийн сургалт, уулзалт, лекц зохион байгуулдаг.