Дэлхийн номын өдрийг угтан“ Бага насны хүүхдийн хэл ярианы хөгжил, ярих чадварыг үлгэрээр дамжуулан хэрхэн хөгжүүлэх вэ?

Дэлхийн номын өдрийг угтан“ Бага насны хүүхдийн хэл ярианы хөгжил, ярих чадварыг үлгэрээр дамжуулан хэрхэн хөгжүүлэх вэ?

“Ном унш, хүүхдүүд ээ! ☺️Унших тусам уран сэтгэмж хөгжиж, ухаан бодол саруулсан тэлэх болно! Хүүхдийг бага наснаас нь номонд хайртай, номонд дурлуулах хэрэгтэй гэж хүүхдийн зохиолч П.Наранбаатар өгүүлэв. Дэлхийн номын өдрийг угтан“ Бага насны хүүхдийн хэл ярианы хөгжил, ярих чадварыг үлгэрээр дамжуулан хэрхэн хөгжүүлэх вэ? сэдэвт Зохиолч уншигчдын уулзалт хайлаастын 49-р сургууль дээр амжилттай болж өндөрлөлөө. Хүүхэд багачуудтай хамтдаа номын тухай сонирхолтой яриа өрнүүлсэн сайхан уулзалт боллоо. Тус уулзалтыг Батмөнх багштай 2а бүлэг, 4г ангийн эцэг эхчүүд , хүүхдийг багаас нь номд дурлах, сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор хамтран зохион байгуулсан бөгөөд нийт 65 гаруй сурагч, номд дурлагсад оролцлоо. Уулзалтад Монголын зохиолчдын хороонд мэргэжилтэн, Хүүхдийн зохиолч П.Наранбаатар уригдан оролцов. Хүүхдүүд маань ном унших хэрэгтэйг, номоо ариг гамтай хэрэглэхийг, ном уншвал алдаагүй зөв бичиж сурах, “Ном насан туршийн нөхөр мөн” гэдэг ойлголтыг авч чадлаа. Уулзалтын хүрээнд залуус дүү нарт зориулсан сургамж, Номыг хэрхэн уншвал үр дүнтэй,багачуудын ном унших хүсэл сонирхлыг нь төрүүлсэн халуун дотно яриа өрнүүлэн, зохиолч номын дээжээсээ хандив өргөлөө. Сурагчдад номын санч А.Энхжаргал Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаа товч танилцуулж, Батмөнх багштай 2а бүлгийн 36 сурагчдын уншигчаар бүртгэн, шинээр карт нээв. “Хүүхэд залуусын оюунлаг сэтгэлгээх хөгжүүлэх чиглэлийн 37 ширхэг номоор зөөврийн номын сангийн үйлчилгээ үзүүлэв.Сурагчдад зориулан монгол ардын үлгэр “Долоон өндөгтэй доголон шаазгай, Шар шувуу” үлгэрээр чанга уншлага хийж, “Манжингийн үлгэрээр хүүхдүүдтэй хамтран жүжигчилсэн тоглолт хийж үзүүлэв. Хүүхэд бүр л дүрд орж тоглохыг хүссэн. Хүүхдүүд хөөрхөн юм аа, хүүхдийн ертөнц гэгээхэн ариухан юм. Энэхүү Зохиолч уншигчдын уулзалтыг зохион байгуулсан ЧД-ийн 49-р сургуулийн Батмөнх багштай 2а,Болормаа багштай 4г ангийн эцэг эхийн төлөөлөл, сурагчдадаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!😊 Хүүхдүүд ээ! Өдөр бүр 10-15 минут ном уншиж, уншсан номын тэмдэглэл хөтөлж, уншсан номоо найз нөхдөдөө ярьж өгдөг байгаарай!😊

 

Tsog