“Утгын чимэг-2016” наадам

“Утгын чимэг-2016” наадам

МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг өгүүллэг шалгаруулах “Утгын чимэг”  Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд болж өнгөрлөө.

МЗЭ нь 1990 онд богино хэмжээний өгүүллэгийн “Шувуун саарал” наадмыг анх зохион байгуулсан бол 1993 оноос “Утгын чимэг” хэмээн нэрлэж, өдгөө 23 дахь жилтэйгээ золгож байна.

Монголын утга зохиолд шинэ туурвил зүйг бий болгоход чиглэсэн богино хэмжээний хүүрнэл зохиол, өгүүллэгээр өрсөлддөг билээ.

Энэ удаагийн наадамд 50 гаруй уран бүтээлч хүүрнэл зохиолоо ирүүлснээс Н.Бадамжав “Цагаан суурин”, П.Батхуяг “Зэрлэг зөрлөг”, Т.Баянсан “Эсэн энхийн хаалга”, Т.Бум-Эрдэнэ “Хэрээний нүдэнд хэн нэгэн буй”,  Б.Лхагвасүрэн “Яргуй нүдлэх цагаар”, Я.Мөнхжаргал “Манай урсгалынхан”, Б.Мягмаржав “Хөххүү”, П.Нямлхагва “Хур усан бүүвэй”, С.Пүрэв “Нарангарав”, М.Эрдэнэбат “Доголон нулимс” өгүүллэг эцсийн шатанд тунаж үлдэснээс

1-р байр: Монголын радиогийн сэтгүүлч Балсангийн Лхагвасүрэнгийн “Яргуй нүдлэх цагаар”

2-р байр: “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Мягмаржавын ” Хөххүү”

3-р байр:  МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч П.Батхуягийн ” Зэрлэг зөрлөг”

Тусгай байрт:  МУСГЗ зохиолч С.Пүрэвийн ” Нарангарав”

   МЗЭ-ийн шагналт зохиолч Н.Бадамжавын ” Цагаан суурин”  өгүүллэгүүд тус тус шалгарлаа.15032923_10154723286328875_8878695618345519305_n 15079084_10154723286188875_7539232616931878425_n

 

Ж. Мөнгөнзул