XXI УДААГИЙН “UB BOOK FAIR” ОЛОН УЛСЫН НОМЫН БАЯРТ ОРОЛЦЛОО

XXI УДААГИЙН “UB BOOK FAIR” ОЛОН УЛСЫН НОМЫН БАЯРТ ОРОЛЦЛОО

Жил бүр уламжлал болгон явагддаг “UB Book fair” олон улсын номын баяр 5 сарын 12, 13-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ жилийн номын баяр Ч.Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог боллоо. Энэхүү баярыг тохиолдуулан Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаас 2017 оны 4 сарын 25-ны өдөр номын санчдад зориулан “Гадаад орнуудын номын сангуудын чиг хандлага” уулзалтыг “Номын соёлт ертөнц” ТББ-тай хамтран зохион байгуулсан билээ.

Баярын өдрүүдэд Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан төв болон салбар номын сангуудаараа зохион байгуулалттайгаар оролцлоо.

2017 оны 5 сарын 12-ны өдөр төв номын сангаас ОНҮТ-ийн уншлагын “Б” танхим, АСМТ, МБТҮТ, МИТ, Чингэлтэй, Баянзүрх дүүрэг дэх салбар номын сангийн төлөөлөл ажиллалаа.

Уг өдөр

  • Чингэлтэй дүүрэг дэх салбар номын сан “Уулсын дундах Улаанбаатар” номын үзэсгэлэн,
  • Баянзүрх дүүрэг дэх салбар номын сан “Д.Нацагдоржийн намтар уран бүтээл”-ээр номын үзэсгэлэн гаргаж олон нийтэд сурталчилан таниулга хийлээ.
  • МБТҮТ-аас Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан номын үзэсгэлэн/DAISY, Brail/ гаргалаа. Энэ үеэр Ч.Лодойдамбын “Манай сургуулийнхан”, “Хугараагүй ноён нуруу” зэрэг зохиолуудыг DAISY порматаар уншуулж сурталчиллаа.
  • ОНҮТ-ийн уншлагын “Б” танхимаас АХА тэмцээн, Номын сугалааг МБТҮТ-тай хамтран явууллаа. АХА тэмцээнд 60 гаруй уншигч оролцсон бөгөөд эхний гурван байрт шалгарсан уншигчийг ном, CD, батламжаар шагнаж урамшууллаа.
  • Номын сангийн 200 гаруй танилцуулгыг олон нийтэд тараалаа.

2017 оны 5 сарын 13-ны өдөр төв номын сангаас ОНҮТ-ийн уншлагын “А” танхим, МБТҮТ, МИТ, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн төлөөлөл ажиллалаа.

Уг өдөр

  • Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сан “Улаанбаатар” номын үзэсгэлэн,
  • Хан-Уул дүүрэг дэх салбар номын сан “Д.Нацагдоржийн намтар уран бүтээл”-ээр номын үзэсгэлэн гаргаж олон нийтэд сурталчилан таниулга хийлээ.
  • МБТҮТ-аас Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан номын үзэсгэлэн/DAISY, Brail/ гаргалаа. Энэ үеэр Ч.Лодойдамбын “Манай сургуулийнхан”, “Хугараагүй ноён нуруу” зэрэг зохиолуудыг DAISY порматаар уншуулж сурталчиллаа.
  • ОНҮТ-ийн уншлагын “А” танхимаас АХА тэмцээн, Номын сугалааг МБТҮТ-тай хамтран явууллаа. АХА тэмцээнд 80 гаруй уншигч оролцсон бөгөөд эхний гурван байрт шалгарсан уншигчийг ном, CD, батламжаар шагнаж урамшууллаа.
  • Номын сангийн 200 гаруй танилцуулгыг олон нийтэд тараалаа.

Мөн “UB Book fair” олон улсын номын баярыг тохиолуулан хэвлүүлсэн “Номын ертөнц” сэтгүүлд МИТ-ийн дарга М.Отгонбаярын ярилцлага, ОНҮТ-ийн дарга В.Түвшинтогтохын “Номын сангаар үйлчлүүлэх 7 шалтгаан” мэдээлэл, номын сангийн зургийг сэтгүүлийн ковер зураг болгон хэвлүүлсэн нь номын сангийн үйл ажиллагааг өмнөх жилүүдийн номын баяраас илүүтээгээр сурталчилсан үйл явдал боллоо.

 img_7032
img_7067
img_7035
img_7034
img_7088
 

Ж. Мөнгөнзул