Алтайн магтаалыг цагаан сарын үеэр айл гэртээ хайлуулах нь …

Алтайн магтаалыг цагаан сарын үеэр айл гэртээ хайлуулах нь …

Сар шинийн баяраар номын сангийн уншигчдадаа зориулан Монгол төрийн батламжид туульч, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Авирмэдийн Балдандорж Алтайн магтаал, Аргил цагаан өвгөн тууль хайлах гэж байна. Алтайн магтаалыг цагаан сарын үеэр айл гэртээ хайлуулах нь хамгийн эрхэм нандин ёс уламжлал бөгөөд бүтэн жилийн турш айл хотлоороо Алтайн эзний ивээлд багтаж, ашдын ерөөл хурж байна хэмээн сүсэглэдэг учиртай. Аргил цагаан өвгөн тууль бол хамгийн зөөлөн цагаан туулийн нэг бөгөөд айл гэрийн настнуудад үр хүүхдүүдэд нь ивээл буян хишгээ хайрлах ерөөл увдистай хэмээн үздэг нэн эртний тууль юм. Эрхэм уншигч түмэн минь сар шинэдээ сайхан шинэлж, энх хаврыг мэнд угтаарай. Хаврын тэргүүн сарын шинийн 5- ны билигт сайн өдөр манай номын санд морилон саатаарай.

 

amaraa