Америкийн Соёл Мэдээллийн Төв

Америкийн Соёл Мэдээллийн Төв

Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам, Хотын төв номын сан хамтран 2004 онд Америкийн соёл мэдээлийн төвийг байгуулж, АНУ-ын тухай төрөл бүрийн сэдвээр сонирхож буй хүмүүст мэдээлэл олж авахад нь тусалж дэмжих, АНУ-ын тухай олон нийтэд зориулсан нээлттэй арга хэмжээ явуулах, үүгээрээ дамжуулан АНУ, Монгол улс хоорондын харилцан ойлголцлыг хөхиүлэн  дэмжих, боловсрол соёлын харилцааг бэхжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Англи хэл дээрх ном, хэвлэлүүдээр үйлчлэхээс гадна интернэт үйлчилгээ, цуврал дижитал видео уулзалтууд, кино үдэш, англи хэлний сургалт, тоглоомын үдэш,номын клуб, зөвлөгөө өгөх, туршлага солилцлох лекцүүд зэрэг олон нийтийн ажлуудыг зохион байгуулдаг.

 

Ж. Мөнгөнзул