“Америкийн хуулийн сургуулийн үзэсгэлэн- 2017”

“Америкийн хуулийн сургуулийн үзэсгэлэн- 2017”

“Америкийн хуулийн сургуулийн үзэсгэлэн- 2017”

EducationUSA Mongolia Боловсролын зөвлөгөөний төвөөс 4-р сарын 15-ны Бямба гарагт зохион байгуулж буй Америкийн хуулийн сургуулиудын үзэсгэлэнд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Үзэсгэлэнд АНУ-ын 9 хуулийн сургуулийн төлөөлөгчид оролцох бөгөөд сургууль тус бүрийн төлөөлөгчидтэй биечлэн уулзах боломжтой.
Мөн түүнчлэн тус үзэсгэлэнд Америкийн хуулийн сургуулиудын төлөөлөгчдөөс гадна Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамны Консул, Олон нийттэй харилцах хэлтсийн тэтгэлэгт болон солилцооны хөтөлбөр хариуцсан ажилтнууд оролцож,
АНУ-ын хуулийн боловсролын системийн ерөнхий мэдээлэл
АНУ-ын хуулийн сургуулиудын танилцуулга
АНУ-ын хуулийн сургуулиудад амжилттай элсэн суралцах зөвлөгөө
АНУ-ын оюутны виз мэдүүлэх зөвлөгөө
АНУ-ын засгийн газрын тэтгэлэгт, солилцооны хөтөлбөрүүд
АНУ-д суралцах талаар зөвлөгөө мэдээллийг олон нийтэд хүргэнэ.

Үзэсгэлэнд АНУ-ын
– University of Idaho College of Law
– Indiana University Maurer School of Law
– Temple University School of Law
– Pepperdine Law – Straus Institute for Dispute Resolution
– Wake Forest University School of Law
– University of Miami School of Law
– University of Maryland Francis King Carey
– University of Richmond School of Law
– University of California, Los Angeles (UCLA) School of Law

Хэзээ: 2017 оны 4-р сарын 15-ны Бямба гарагт
Хаана: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан

Лавлах утас: 70174414

 

Ж. Мөнгөнзул