А.М.Горькийн нэрэмжит номын сан ДАХИН үүд хаалгаа нээлээ

А.М.Горькийн нэрэмжит номын сан ДАХИН үүд хаалгаа нээлээ

А.М.Горькийн нэрэмжит номын сан

зургаан жилийн дараа дахин үүд хаалгаа нээж, уншигчдаа хүлээн авахад бэлэн боллоо.

Номонд хайртай уншигч хэн бүхний дунд “Горькийн” нэрээрээ алдаршсан тус номын сан 1946 онд байгуулагдаж нийслэлийн анхны нийтийн номын сан болж байсан бөгөөд 70 жилийн ойн босгон дээрээ дахин үйл ажиллагаагаа явуулахаар болоод байна.
Энэхүү номын санг 1968 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 94 дүгээр зарлигаар Орос-Зөвлөлтийн их зохиолч А.М.Горькийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан түүний нэрэмжит болгожээ.
Анх 3,000 орчим номын сан хөмрөгтэй, 20 гаруй суудал бүхий уншлагын танхим, нэг хүний орон тоотой байгуулагдаж байсан бол өнөөдөр 50,000 орчим номын сан хөмрөг, хоёр уншлагын танхим, долоон хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа дахин эхлүүлж байна.
 

Ж. Мөнгөнзул