Бөөлхөний ертөнцөөр аяласан нь.

Бөөлхөний ертөнцөөр аяласан нь.

📚ДЭЛХИЙН НОМ БОЛОН ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ӨДӨРТ

Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдрийг тохиолдуулан Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Сонгино-Хайрхан дүүрэг дэх салбар номын сангаас “Бөөлхөний ертөнцөөр аялсан нь” сэдэвт “Зохиолч-Уншигч”-ийн уулзалт, ярилцлага, хэлэлцүүлгийг чөлөөт уран бүтээлч, зохиолч Б.Энхжаргалтай хамтран амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд 107-р сургуулийн Д.Баянзул багштай 3Б ангийн 8-н эцэг эхийн төлөөлөл,12-хүүхэд, 62-р сургуулийн 4Е ангийн 10 хүүхдүүд болон нийт 50-аад номонд шимтэн дурлагч, сонирхогч хүүхдүүд хамрагдсан уулзалт ярилцлага боллоо. Хүүхэд багачуудтай хамт номын тухай сонирхолтой яриа өрнүүлэн асуулт хариултад дарагдсан ярилцлага хэлэлцүүлэг болж өндөрлөлөө. Зохиолч уулзалтанд оролцогчид тус бүрд нь номоо бэлэглэж,номын санд номын дээжээсээ хандив өргөв. Хүрэлцэн ирж оролцсон та бүхэндээ баярлалаа.😀🥰❤️

#Уншъя_оюунаа_тэлье

#Бүх_нийтийн_соёлын_боловсролд

 

Tsog