“Номоор эмчлэхүй” сэдэвт “Зохиолч-Уншигч”-ийн уулзалт

“Номоор эмчлэхүй” сэдэвт “Зохиолч-Уншигч”-ийн уулзалт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлиг, УИХ-ын дарга Г. Занданшатарын санаачлага ивээл дор тэмдэглэн өнгөрүүлдэг “ИЛҮҮ ИХ УНШЪЯ” уриатай 33 дахь удаагийн Үндэсний бичиг соёл, номын баярын өдрийг тохиолдуулан Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Сонгинохайрхан дүүрэг дэх 4-р салбар номын сангаас соёл танин мэдэхүйн олон талт арга хэмжээ зохион байгууллаа.

  • “Номоор эмчлэхүй” сэдэвт “Зохиолч-Уншигч”-ийн уулзалтанд урилгаар Монголын Хүүхдийн Зохиолчдын Холбооны тэргүүн, Хүүхдийн зохиолч, Театр судлаач, дэд профессор Н.Энхтайван оролцлоо.

Арга хэмжээний хүрээнд: Зохиолч хүрэлцэн ирсэн эцэг эх,асран хамгаалагч, сурагчдад чанга уншлага, номоор дамжуулан хүүхдийг хэрхэн хэл ярианы баялагтай болгох, хүний стресс бухимдлыг хэрхэн эмчлэх тайвшруулах талаар зөвлөгөө зөвлөмж өглөө.

Тэргүүний уншигч Д. Нацагдорж тэмдгийн болзлыг хангасан НУТ-ын уншигч Ч.Эрхэмбаяр, ХУТ-ын уншигч 62-р сургуулийн 4е ангийн сурагч А.Сайханбилэгт “Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэг”-ийг гардууллаа.

Н.Энхтайван зохиолчийн намтар уран бүтээлийн үзэсгэлэн болон “Номоор эмчлэхүй” сэдэвт “НОМЫН ҮЗЭСГЭЛЭН” гаргалаа.Хамтран ажилласан: СХД-ийн 14-р хорооны 15 эцэг эхийн төлөөлөл, 62-р сургуулийн 4Е ангийн 19 хүүхэд, албан хаагч 6 нийт= 40 уншигч номонд шимтэн дурлагч, сонирхогч хүүхдүүд хамрагдсан уулзалт ярилцлага боллоо. Хүрэлцэн ирж оролцсон та бүхэндээ баярлалаа. #НОМЫН_БАЯР_Илүү_их_уншъя#Бүх_нийтийн_соёлын_боловсролд

 

Rayya Jakhinbyek