“Олон улсын хүүхдийн номын өдөр”-т зориулан уулзалт зохион байгууллаа.
2018 оны 4 сарын 2-нд Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Хүүхдийн уншлагын танхимд “Олон улсын хүүхдийн номын өдөр”-т зориулан Монголын Хүүхдийн Зохиолчдын Холбооны тэргүүн, Хүүхдийн зохиолч, дэд профессор Н.Энхтайван, Хүүхдийн утга зохиол судлаач С.Цэцэгмаа нартай хамтран уулзалт зохион байгууллаа. Уулзалтанд 1-р сургуулийн н.Гэрэлтуяа багштай 2Б ангийн нийт 56 хүүхэд оролцсон.