“Ном миний мөрөөдөл эссэ” бичлэгийн уралдаан

“Ном миний мөрөөдөл эссэ” бичлэгийн уралдаан

Шинэ долоо хоногийн мэнд. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр 5 дугаар сард “Үндэсний бичиг үсгийн баяр” тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил салбар номын сангийн хэмжээнд хэд хэдэн ажил төлөвлөсний нэг болох “Ном миний мөрөөдөл” эссэ бичлэгийн уралдаан зарлаж байна. Уншигч, сурагч нар минь уралдаанд идэвхтэй оролцоно уу.

Уралдааны зорилго

Ном, бичиг соёлоор дамжуулан хойч үедээ эх хэлээрээ яруу сайхан бичиж сурхад оршино.

Хамрагдах хүрээ: Нийслэлийн ЕБС-ийн 10-12 дугаар анги

Тавигдах шаардлага

  • 200-350 үгэнд багтаана
  • Arial фонд, үсгийн хэмжээ 11
  • 2018.04.15-25 өдрүүдэд материалыг өөрийн биеэр салбар номын санд авчирч өгөх

Уралдааныг дүгнэх

Материалыг салбар номын сангийн эомын санчид хүлээн авч, мэргэжлйин баг шүүнэ.

Уралдааны материалыг: БЗД 1-р хороо 12-р хороолол 58 байр /Сансарын колонкын буудал, KFC чанх урд/  буюу Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Баянзүрх дүүрэг дэх салбар номын санд хүлээн авна.

Холбогдох утас: 70155708

 

 

amaraa