СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ДЭХ САЛБАР НОМЫН САНГИЙН ХАМТ ОЛОНД ХҮРГЭХ МЭНДЧИЛГЭЭ

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ДЭХ  САЛБАР НОМЫН САНГИЙН ХАМТ ОЛОНД ХҮРГЭХ МЭНДЧИЛГЭЭ

Монгол улсад ардчилал өрнөж, зах зээлийн шилжилтийн үе эхлэж байх үетэй зэрэгцэн ОХУ-ын техник, эдийн засгийн тусламжтайгаар баригдсан тус салбар номын сан нь 1991 онд ашиглалтанд орж, Сонгинохайрхан болон Баянгол дүүргийн иргэд, хөдөлмөрчдөд ном хэвлэлээр үйлчлэн, үйл ажиллагаагаа явуулж байна.

Дүүргийнхээ хүн амд номын сангаа сурталчлан таниулах ажлыг тогтмол явуулдгийн үр дүнд номын сангийн үндсэн үзүүлэлтүүд жилээс жилд өсч ирсээр байна.

Тус салбар номын сан нь нийслэл хотын хүн амыг номын сангийн үйлчилгээнд бүрэн хамруулах, тэдний мэдээллийн эрэлт хэрэгцээг хангах үүргийг гүйцэтгэсээр байна.

Сонгинохайрхан дүүргийн Өнөр хорооллын 2-р бичил төвд байрлах тус номын сан маань 2016 онд байгуулагдсаныхаа 25 жилийн ойтойгоо золгож байна.

Иргэдийн чөлөөт цагийг үр дүнтэй, зөв боловсон өнгөрүүлэх, оюуны эрэлт хэрэгцээгээ дээшлүүлэхэд нь хурдан шуурхай, соёлч боловсон үйлчлэх таатай нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байсан хийгээд одоо ажиллаж байгаа үе, үеийн номын сангийн ахмадууд, номын санчид, нийт ажилтан, ажиллагсад та бүхэндээ ойн баярын мэндийг хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Номын гэгээн үйлс ашид дэлгэрэх болтугай.

 

Vandan Tuvshintogtoh