“ШИНЭ ТОЛЬ” ЯРУУ НАЙРАГ, УРАН БИЧЛЭГИЙН УЛСЫН УРАЛДААН

“ШИНЭ ТОЛЬ” ЯРУУ НАЙРАГ, УРАН БИЧЛЭГИЙН УЛСЫН УРАЛДААН

“ШИНЭ ТОЛЬ” ЯРУУ НАЙРАГ, УРАН БИЧЛЭГИЙН УЛСЫН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Зорилго:
Монгол хэл, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, суралцагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн, эх хэлээ хайрлан хамгаалах, үндэсний бичиг соёлоороо бахархал төрүүлэхүйц бүтээл туурвих ур чадварыг нь нэмэгдүүлэхэд оршино.
Уралдааны сэдэв, төрөл зүйл
1. Эх хэл, соёл, түүх, монгол бахархал гэсэн сэдвийн хүрээнд 2-3 шүлэг бичиж ирүүлэх
2. Уран бичлэгийн уралдаан/Каллиграф//сэдэв нээлттэй/
Хамрах хүрээ: Ерөнхий боловсролын сургуулийн 11, 12-р ангийн сурагчид
Уралдааны хугацаа:
Бүтээл хүлээн авах: 2018 оны 3-р сарын 18-ны өдрийг хүртэл
Нэгдүгээр шатны шалгаруулалт: 2018 оны 3-р сарын 21-ээс 4-р сарын 30
Хоёрдугаар шатны шалгаруулалт, шагнал гардуулах арга хэмжээ: 2018 оны 5-р сарын 11
Уралдааны журам:
Нэгдүгээр шат: Бүтээл хүлээн авах хугацаанд ирүүлсэн бүтээлүүдээс шүүгчдийн баг сонгон шалгаруулалт хийж төрөл тус бүрээс 20 бүтээлийг шалгаруулна.
Хоёрдугаар шат:
2. 1. Эхний шатнаас шалгарсан бүтээлүүдийг цахим хуудас/Фэйсбүүк/-нд байршуулж like, share, comment-г үндэслэн сүүлийн шатны шалгаруулалтын 30 хүртэлх хувийн оноог цуглуулна.
2.2. Цахим хуудас/Фэйсбүүк/-нд цуглуулсан онооны дарааллаар бүтээлийн үзэсгэлэн гаргаж, шүүгчид 70 хүртэлх оноог өгч байр эзлүүлнэ.
Шагнал урамшуулал:
Төрөл тус бүр:
Тэргүүн байр: Алтан медаль, батламж, 2.000.000 төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг
Дэд байр: Мөнгөн медаль, батламж, 1.500.000 төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг
Гутгаар байр: Хүрэл медаль, батламж, 1.000.000 төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг
Шилдэг 20 оролцогч тус бүрт батламж, ивээн тэтгэгчийн гарын бэлэг, дурсгалын зүйл
Бүтээл хүлээн авах:
Монгол Уламжлал академийн байр
Идэр Их сургуулийн хичээлийн 2-р байр 204 тоот
Хөдөө орон нутгаас оролцогчид: Идэр Их сургууль, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж-7, Шуудангийн хаяг: УБ-51, ШХ-378
И-Мэйл хаяг: shinetoli2018@gmail.com
Утас: 98119845, 95739043, 88038587
Монгол Уламжлал академи Идэр Их сургууль
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын
Хан-Уул дүүрэг дэх салбар номын сан
Р.Чойномын нэрэмжит “Өд” сан
Соён гэгээрүүлэгч ТВ

 

amaraa