СУИС-ийн Соёлын сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа

СУИС-ийн Соёлын сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал А.Эрдэнэбат, СУИС-ийн Соёлын Сургуулийн захирал Г.Сүхбат нар Соёлын сургуулийн өдрийн ангийн “Номын сан Судлал” хөтөлбөрт тусгагдсан

  • Номын сангийн фонд, үйлчилгээ,
  • Номын сангийн каталог, номзүй
  • Номын сангийн маркетинг, менежмент,
  • Номын сангийн вэбийн үндэс,
  • Ном сэлбэн засах зэрэг хичээлийн дадлагыг Улаанбаатар хотын төв номын сангийн нөөц боломжид тулгуурлан хийлгэх замаар оюутнуудын онолоор авсан мэдлэгийг бататгах, номын сангийн үйлчилгээнд туслах, номын санчдын ачааллыг багасгах, тус номын сангийн номын санч, ажилтнуудыг
  • давтан сургах,
  • мэргэшүүлэх сургалтад хамруулах,
  • салбарын мэргэжлийн боловсон хүчнийг чанартай төгсөж гарахад нь хамтран ажиллах,
  • ажлын байранд байгаа номын санчдын мэдлэг чадварыг тасралтгүй дээшлүүлэх зорилгоор хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

 

 

Vandan Tuvshintogtoh