“НОМОО СОЛИЛЦЪЁ” ӨДӨРЛӨГ – 2018

“НОМОО СОЛИЛЦЪЁ” ӨДӨРЛӨГ – 2018

“Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан зохион байгуулж буй “Номоо солилцъё” өдөрлөг үргэлжлэн 2018 оны 3-р сараас эхлэн дахин зохион байгуулагдахаар боллоо.

Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь номын фондын баяжилтаа нэмэгдүүлж  сайжруулах, номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчдыг номтой  нөхөрлүүлэх, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Номоо солилцъё” өдөрлөгт оролцох болно.

Өдөрлөг уламжлал ёсоороо сар бүрийн эхний 7 хоногийн Бямба гарагт 12-14 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд болох бөгөөд 2018 оны эхний өдөрлөг 03 дугаар сарын 10-ны Бямба гарагт зохион байгуулагдана .

Өдөрлөгийн үеэр номын солилцоо, сурталчилгаа хийх, номын худалдаа эрхлэх, номтой холбоотой бүхий л арга хэмжээ явуулахад нээлттэй. Иймээс энэ өдөрлөгийг сонирхож хамтран ажиллах хүсэлтэй иргэд, олон нийтийн байгууллагууд, номын клубуудыг өргөнөөр оролцохыг уриалж байна.

 

 

Vandan Tuvshintogtoh