Шөнийн Гэрэлт Гудамж “Номын гэрэлт гудамж” болов…

Шөнийн Гэрэлт Гудамж “Номын гэрэлт гудамж” болов…

Нийслэлийн Соёл Урлагийн Газар-ын дэмжлэгтэйгээр UB Public Library – Хотын Төв Номын Сан Номтой Ирээдүй ТББ-тай хамтран Номтой Гудамжны Соёл-ыг хамтдаа бүтээцгээе өдөрлөгийг 2017 оны 09 сарын 10-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Уг өдөрлөгт Сөүлийн гудамжинд байдаг 1-р сургууль, Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль, Орос Монголын хамтарсан 3-р сургууль, 45-р сургууль, 31-р сургууль, 11-р сургуулийн номын сан, багш сурагчид хамрагдаж урлагийн тоглолт үзүүллээ.

Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн сурагчид өөрсдийн бүтээсэн бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргасан бол Орос Монголын хамтарсан 3-р сургууль сурагчдийн гараар бүтээсэн ном, гар зургуудыг авчирч дэлгэлээ.

Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаас Задгай номын сан, Сохроор ном сугалах, Хуучин номын үзэсгэлэн явуулах зэргээр номын соёлыг сурталчиллаа. Задгай номын сангаас 50 гаруй уншигч ном авч, 200 гаруй уншигчид хуучин номын үзэсгэлэн үзэж, 40 гаруй сурагч, хүүхдүүд ном сугалах үйлчилгээнд хамрагдлаа.

imag0322

imag0345

imag0335

imag0328

Номтой Ирээдүй ТББ-аас 50 номын уналт, АХА, Номтой болзоо, Ч.Лодойдамбын “Шаргачин” өгүүллэгийн хэлэлцүүлэгийг өрнүүллээ.

Мөн “Автобустай Номын Сан” Шөнийн гэрэлт гудамж-инд ирж ажиллалаа.

Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаас тус өдөрлөгт ажилласан Tuvshintogtokh Vandan Tugsjargal Tugsuu Bolormaa Sanjaajaw Bayarjargal Gombosuren Shurenchimeg Ganbat Dolgorsuren OidovsambuuDawaanyam Delgersaixan Munkhzaya Minjuur нарт талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

imag0327

imag0339

 

Vandan Tuvshintogtoh