“Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган” Соёл урлаг-Үндэстний дархлаа уриатай болно

“Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган” Соёл урлаг-Үндэстний дархлаа уриатай болно

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар хамтран “Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган”-ыг 2017 оны 11-р сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо төрийн ордонд зохион байгуулах ба чуулганд аймаг, нийслэлийн соёл урлагийн байгууллагын удирдах ажилтны төлөөлөл болон соёл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг нийт 500 гаруй хүн оролцох юм.

2007 онд анх зохион байгуулагдаж байсан “Соёл, урлагийн ажилтны анхдугаар чуулган”-аас хойших 10 жилийн амжилт бүтээл, алдаа оноог цэгнэх, улс орны тогтвортой хөгжлийн зорилго, зорилтод соёлын салбарын үүргийг нэмэгдүүлэх, салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилготой тус чуулган нь “Соёл урлаг-Үндэстний дархлаа”  гэсэн уриан дор зохион байгуулагдаж байна.

Ном хэвлэл ба уншигчийн оюуны хэрэгцээ, Соёлын болон байгалийн өв, Тоглолт, үзвэр үйлчилгээний чанар хүртээмж, Бүтээлч орон зай- дүрслэх урлаг, Дэлгэцийн урлаг дахь Монгол контент Монгол дизайн гэсэн зургаан салбар хуралдаан болох бөгөөд 11 сарын 30-нд Ном хэвлэл ба уншигчийн оюуны хэрэгцээ салбар хуралдаан Хүүхдийн төв номын санд болно.

 

Vandan Tuvshintogtoh