“Аз жаргалтай” нийслэлчүүд хоёрдахь удаагаа номоо солилцно

“Аз жаргалтай” нийслэлчүүд хоёрдахь удаагаа номоо солилцно

“Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчид номоор нөхөрлөх, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Номоо солилцъё” өдөрлөгийг хоёрдахь удаагаа зохион байгуулах гэж байна.
Энэхүү өдөрлөгт нийслэлийн иргэдийг идэвхтэй оролцохыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд уриалсан байна.

Солилцох номын тоонд тодорхой хязгаар заагаагүй бөгөөд иргэд хэдэн ч номтой ирж, хэнтэй ч солилцох боломжтой. Энэ удаагийн ном солилцооны нэг онцлог бол шинжлэх ухааны салбар тус бүрээр хуваасан хэсгүүдэд очиж номоо солилцох юм. 


“Номоо солилцъё” өдөрлөгийг сар бүрийн эхний 7 хоногийн Бямба гарагт, Д.Сүхбаатарын талбайд 12:00 – 13:00 цагийн хооронд зохион байгуулна.

Хоёр дахь удаагийн “Ном солилцох өдөрлөг” 2017 оны 2-р сарын 4-ны Бямба гарагт болно. 


Анхны “Номоо солилцъё” өдөрлөгийг Монголын Зохиолчдын Эвлэл, Монголын Чөлөөт зохиолчдын холбоо, bookish.mn цахим хуудас зэрэг байгууллага дэмжин ажилласан билээ.

Ерөнхий зохион байгуулагч: Нийслэлийн Соёл, урлагийн газар

Хамтран зохион байгуулагч: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан

 

Vandan Tuvshintogtoh