“Уншигчаа дэмжих 1 сарын аян” зарлаж байна

“Уншигчаа дэмжих 1 сарын аян” зарлаж байна

Судалгаанаас үзэхэд аль ч номын сангаас гэрээр авсан номоо хугацаанд нь буцааж өгөлгүй торгуульд орсон уншигчид, номын сангаар ахин үйлчлүүлэхгүй байх нь түгээмэл байдаг. Ийм учраас Улаанбаатар хотын төв номын сан торгуульд орж номын сангаар үйлчлүүлэх боломж, нөхцөл нь хаагдсан уншигчдийг дэмжих зорилгоор “Уншигчаа дэмжих 1 сарын аян”-ыг зохион явуулахаар боллоо. Аян 2017 оны 2 сарын 1-с 2017 оны 3 сарын 1 хүртэл үргэлжилнэ.

Уг аяны хүрээнд Улаанбаатар хотын төв номын сан болон салбар номын сангуудаас гэрээр ном аваад торгуульд орсон уншигчдыг, гэрээр авсан номоо ямар нэгэн торгуульгүйгээр номын санд авчирч өгөөд номын сангийн үйлчилгээнд хамрагдах боломжийг олгож байна.

Эрхэм уншигч та бүхнийг уг аянд хамрагдаж, гэрээр авсан номуудаа авчирч өгөхийг уриалж байна.

 

Vandan Tuvshintogtoh