“Гадаад орнуудын номын сангийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт уулзалт болно

“Гадаад орнуудын номын сангийн хөгжлийн чиг хандлага”  сэдэвт уулзалт болно

20 дахь удаагийн UB Book Fairномын баярыг угтаж Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, “Номын соёлт ертөнц ТББ” хамтран “Гадаад орнуудын номын сангийн хөгжлийн чиг хандлага”  сэдэвт уулзалт зохион байгуулах гэж байна.

Уг уулзалтын хүрээнд “АRT АЯЛАЛ”-ын багийн гишүүн С.Цогтбаяр, Австрали улсад номын сангийн чиглэлээр мэргэжил дээшлүүлээд ирсэн М.Даваасүрэн, ОХУ-ын номын сангаар аяласан номын сангийн идэвхтэн Ж.Бэгзсүрэн нарыг урьж гадаад орнуудын номын сангийн чиг хандлагыг ном сонирхогч, аялагч болон мэргэжлийн хүний байр сууринаас тольдох, тэдгээр номын сангуудад буй монголын түүх соёлтой холбоотой ном, гар бичмэлийн талаар мэдлэг олж авах, номын санчдын дотоод ажилтай өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор уг уулзалтыг зохион байгуулж байна.

Уулзалтанд бүх төрлийн номын сангийн ажилтнууд, оюутнууд хамрагдах боломжтой.

Хаана: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Хөтөлбөрийн танхим

Хэзээ: 2017.04.25-ны өдрийн 09 цаг

 

Vandan Tuvshintogtoh